Лэди Гага аавынхаа ачийг хариулав
Дуучин Леди Гага аав Жосеф Германтодоо 24 сая ам.доллароор харш худалдан авч өгчээ. Энэхүү харш Нью Йоркт байрладаг бөгөөд нийт 48 өрөөтэй гэнэ.
Лэди Гагагийн аав твиттертээ “Чи миний амьдралын минь баяр баясгалан. Аав нь чамаараа өдөр бүр бахархаж, цаг тутам урам авдаг. Чи бол миний витамин. Амьдралын минь эрч хүч” гэж жиргэжээ.
Дуучин бүсгүй аавдаа өгсөн бэлэгнийхээ тухай “Намайг жоохон охин, өсвөр насны охин байхад аав гэртээ огт байдаггүй, үргэлж л ажилладаг байсан. Өдөрт 18 цаг ажиллаад гэртээ орж ирэхэд нулимс өөрийн эрхгүй урсдаг байлаа. Би амжилттай яваа нь энэ хүнтэй шууд холбоотой. Аав л намайг дуучин, уран бүтээлч болж чадна гэдэгт итгэсэн ганц хүн. Өдөр бүр бал бурам мэт урмыг хайрладаг байсан. Би аавынхаа ачийг өнөөдрөөс эхэлж хариулах болно. Энэ байшин дөнгөж эхлэл. Би үүнээс олон зүйлийг бэлэглэх болно, ааваа” гэсэн байна.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ