Крымд монгол буганы мах гүйлгээтэй байна
Симферополь хотын нэгэн компани Крымд буганы мах зарж эхэлсэн нь ихээхэн амжилттай болоод байгаа гэнэ. Тус компанийн төлөөлөгч Владимир Филиппович хэмээх эрхэм ОХУ-ын “Крым медиа” агентлагт ярилцлага өгөхдөө “Бид арван нэгдүгээр сарын эхээр буганы мах зарж эхэлсэн. Эхлээд хүмүүс нэг их авахгүй гайхаж л байлаа. Харин одоо бол нэг дор 5-10 лаазыг авдаг болсон. Крымд буганы мах жинхэнэ гүйж байна даа. Манайх буганы махаа Монголоос аваад Буриадад боловсруулдаг. 338 граммын лаазалсан мах 137 рублиэр худалдаалж байгаа” гэж ярьсан байна.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ