Канье, Ким хоёр сална

Хэвлэлүүдийн дэгдээсэн ээлжит шуугиан уу, аль эсвэл хэн нэгний бүтэлгүй хошигнол уу, ямар ч байсан нэг сонирхолтой мэдээлэл Барууны шар хэвлэлүүдээр гарах болжээ. Тэр мэдээлэлд Ким Кардашьян гэрлээд хагас жил болсны эцэст салах өргөдлөө өгсөн гэж өгүүлэв. Канье, Ким нар нэг нэгэндээ буулт хийх бодолгүй байгаа тул ингэхээс аргагүй болсон гэнэ. Ким бүсгүй охин Нортыгоо ганцаар өсгөж, халамжлах эрхийг авахаар хөөцөлдөж яваа аж.

Эх сурвалжуудын өгүүлж байгаагаар гэр бүлийн хоёр Талархлын өдрийн өмнө ам мурийжээ. Иймээс энэ баярыг тэд тус тусдаа тэмдэглэсэн байна. Ким гэр бүлийнхэнтэйгээ, харин Канье найзуудтайгаа Парист савсан гэнэ. Сүүлийн үед Ким элдэв гялгар сэтгүүлүүдийн хавтсан дээр дэндүү илэн далангуй гэрэл зургуудаа тавьж байгаа нь хэрүүлийн алим болжээ. Канье түүнийг хардаж, янз бүрийн зүйл хэлсэн бөгөөд салах тухайгаа хэлтэл Ким галзууртлаа уурласан аж.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

Засгийн газар хуралдаж байна
Уржигдар 08 цаг 24 мин