Ургацын баяраар хурц арслан Б.Одгэрэл түрүүлжээ
Сэлэнгэ аймгийн Сүхбаатар хотод өчигдөр Ургацын баярт зориулсан хүчит бөхийн барилдаан болжээ. Улс, аймгийн алдар цолтой 64 бөх барилдсанаас Сэлэнгэ аймгийн Жавхлант сумынхарьяат "Алдар" спорт хороо Зэвсэгт хүчний 337-р анги "Хурниат" ХХК Таван хан дэвжээний бөх аймгийн хурц арслан Бат-Очирын Одгэрэл түрүүллээ. Харин үзүүрт Увс аймгийн Ховд сумын харъяат ДЦС-3 "Химон констракшн" ХХК Увс нуур дэвжээний бөх улсын арслан Намсрайжавын Батсуурь шалгарсан байна.
Түүнчлэн Архангай аймгийн Булган сумын харъяат "Алдар" спорт хороо Зэвсэгт хүчний 150-р анги "Хера холдинг" ХХК Бөхбилэгт дэвжээний бөх улсын өсөх идэр начин Рэнцэнбямбын Пүрэвдагва, Сэлэнгэ аймгийн Мандал сумын харъяат "Алдар" спорт хороо Зэвсэгт хүчний 032-р анги "Ноёд" групп Таван хан дэвжээний бөх улсын начин Чотонгийн Баянмөнх нар тус тус их шөвөгт үлджээ.
Н.Цэнгэл
СЭТГЭГДЭЛ БИЧИХ