Хүнийг анзаараа ч үгүй байхад “амь насанд нь хүрч болзошгүй” хүчин зүйлс

Хүний амь гэдэг эгзэг нь таарвал амархан тасарчих эрсдэлтэй хэврэгхэн зүйл билээ. Тийм ч учраас бид хийж буй үйлдэл бүрээ анзаарч, анхаарал болгоомжтой байх нь хамгаас чухал юм.

Та бүхэнд сонирхолтой байх гэсэн үүднээс жил тутам хүмүүсийн амийг авч оддог санаанд оромгүй хүчин зүйлсийн талаарх баримтуудыг толилуулж байна. Уг баримтуудад авах гээхийн ухаанаар хандахыг таны мэргэн ухаан шүүн тунгаах бизээ.

“Viagra” эм анх үйлдвэрлэгдэж эхэлснээс хойшхи 10 жилийн хугацаанд тус эмийг хэрэглэсэн эрчүүдийн 5600 нь амь насаа алджээ.

Дасгалын үеийн хэт их ачааллын улмаас жилд 36 орчим хүн нас бардаг.

Эмнэлгийн ажилтны алдаанаас болж жил бүр авто машины осол, хөхний хорт хавдар болон ДОХ өвчнөөр нас барж буй хүнээс ч олон хүний амь эрсэддэг.

Эмчийн бичсэн уншихад бэрх, ойлгомжгүй оношны бичгээс болж жилд 7000 гаруй хүний амь нас энддэг.

Филиппин улсад л гэхэд далайн мөгөөрс жилд 20-40 хүний аминд хүрдэг.

Жил тутам ойролцоогоор 25 хүн саунд нас бардаг.

Хэт халуун уур амьсгалаас болж нас барж буй хүмүүсийн тоо үер, аянга, хар салхинд өртсөн хүнээс олон байна.

Усны үхэрнүүд жилд ойролцоогоор 300 хүнийг хөнөөдөг нь аварга загас, бар, баавгайн дайралтанд өртөж нас барагсдаас 20-30 дахин их үзүүлэлт юм.

Дэлхий даяар архинаас болж нас барж буй хүмүүсийн тоо сүрьеэгээр өвчлөгсдөөс хэд дахин илүү байна.

Идэвхигүй амьдралын хэв маягаас болж 2008 онд 5.3 сая хүн нас барсан нь тамхины хор уршгаас ч аюултай хэмжээ юм.

Их Британи улсад жилд 700 орчим хүн шатнаас унаж нас бардаг.

Жилд 25000 гаруй хүн гэрийн тэжээвэр нохойд хазуулснаас болж нас бардаг.

Туузан хорхой жилд барагцаагаар 2000 хүний амийг бүрэлгэдэг.

Оргилуун дарсны бөглөөнд цохиулж амиа алдагсдын тоо жилд ойролцоогоор 24 байдаг.

Энэ жил Эверест ууланд авирагсдаас 17 хүн амь насаа алджээ.

эх сурвалж: playskull.mn

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

Засгийн газар хуралдаж байна
Уржигдар 08 цаг 24 мин