Бодибилдинг, фитнессийн ДАШТ өнөөдөр эхэлнэ

Энэтхэг улсын Мумбай хотноо Бодибилдингийн ДАШТ өнөөдөр эхэлнэ. Зургаа дахь удаагийн уг тэмцээнийг Энэтхэгийн бодибилдинг, фитнессийн холбоо зохион байгуулж байна. Монгол улсыг төлөөлж энэ жил Бодибилдинг, фитнессийн холбооны дэд ерөнхийлөгч н.Одбаатар, олон улсын шүүгч мистер А.Энхтайван тэргүүтэй Б.Хүсэлтүвшин, Г.Нурлан, Г.Дорж, Л.Саруулбат, н.Мянганбаяр, Г.Жамц, Г.Гансаруул, С.Насанбуян, Б.Оюунгэрэл нар оролцох ажээ.

Тэмцээн өнөөдрөөс буюу энэ сарын 5-наас 10-ны өдрүүдэд үргэлжилнэ.

Н.Цэнгэл

СЭТГЭГДЭЛ БИЧИХ