Гэр бүл судлаач Л.Нарантуяа бухимдав
Сүүлийн хэд хоног фейсбүүк хуудсаар гэр бүл судлаач гэх Л.Нарантуяагийн зурагтай нэгэн пост ихээр шэйрлэгдэж, түүн дээр бичсэн үгс олон эмэгтэйчүүдийн эгдүүцлийг хүргэх болсон билээ.
Харин уг постон дээрх шиг үгнүүдийг үнэхээр хэлсэн үгүйг өөрөөс нь тодруулахад “Ихээхэн андуу ташаа ойлгожээ. Монгол хэлээр ямар утгаар юуны төлөө юу ярьж, бичиж хэлснийг ч ойлгох мэдрэмжгүй бол хүний яриаг бүү сонсож бай. Өөрийгөө хямраах юм болно. Хүний оюун ухаан их л цараалаг сэтгэдэг аугаа эрхтэн шүү дээ. Мэдээж энэ хөөрхөн охидын ойлгож байгаа өнцөгийг би бас ер ойлгохгүй байгаа. Ингэж би хэзээ ч энэ насандаа хэнд ч ярьж үзээгүй. Хайртай хосууд юунаас болоод салдаг нь миний яриаг огт ойлгох өнцөг нь нийлэхгүй байгаатай холбоотой.
Уг нь миний 20-иод жилийн чин сэтгэлийг арай ч нэг иймэрхүү золбин ойлголтоор монголчууд харлуулахгүй байх даа. Харлуулсан ч би ер айж эмээхгүй. Би судалснаа л дүгнэж ярьдаг хүн. Хувийнхаа сонгосон хань, үр хүүхэд, өрхийн амьдралд бүсгүйчүүл минь жинхэнэ эзэгтэй мэт хатан суудалдаа лавхан төвлөрч сууцгаана уу. Та хэрэв дархлаатай сэтгэдэг, ухамсартай эмэгтэй бол хэний ч буруу сөрөг үг бичлэгт ингэтлээ хордож сүржигнэхгүй л байсан байх. Эзэн хичээвэл заяа чинь түшээд авдаг юм шүү. Бэлэнчлэх сэтгэлгээ, сүргийн сэтгэлгээ гэж үнэхээр хортой эд гэж энэ шүү. Яг адгуус мэт элдэв хоосон тэнэж явсан ярианд хуйларч сандраад л ам уралдан гэмгүй хүнийг муулцгааж эхэлдэг ... Би олон охинтой хүн. Тэднийг ханьдаа халамжтай байж, итгэлтэй амьдрал бүтээх монгол өвгөдийн уламжлалт арга ухаанаас уламжлуулан өвлүүлэх зорилгоор энэхүү амьсгалаа бүрэн зориулдаг хүн. Монгол гэр бүл сүүлийн 24 жилд дэг журамгүй болж, хүн бүр зоргоороо мөн урсгалаараа байснаас салалт ихэсч, хүүхэд эцэг, эхгүй амьдарч, ёс суртхуун уланд оржээ. Яана даа залуу үе минь. Хүн Эрдэнэ шүү та нар минь” хэмээн хариулжээ.
Т.АНУ
СЭТГЭГДЭЛ БИЧИХ