Ерөнхий сайд Ч.Сайханбилэг танхимаа “дан дээлтэй”-гээр бүрдүүлвэл хожно
Ерөнхий сайд Ч.Сайханбилэг парламентэд суудалтай бүх намуудад Засаг байгуулахад хамтран оролцох хүсэлт илгээсэн. Түүний энэ урилгыг өнөөгийн парламентэд сөрөг хүчний байр суурьтай оролцож байсан МАН хүлээж авахдаа намынхаа Бага хурлыг хуралдуулан байж,гишүүдийн олонхийн саналын дагуу Ч.Сайханбилэгийн Засгийн газартхамтран ажиллахаар болсон.Өдгөөнамууд засагт хэдэн суудал авах, хэнийг сайд болгох асуудлаа“далдфронт”-д ид хэлэлцэж, тохиролцож байгаа бололтой.
Ямартай ч Ерөнхий сайд Ч.Сайханбилэг болон УИХ-д суудалтай намын дарга нартдайх хэдэнүг байна.
Монгол улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн зүгээс шинээр байгуулах засгийг аль болох “дан дээлтэй”-ээр бүрдүүлэх чиглэл өгсөн. Энэ нь мэдээжийн хэрэг хэд хэдэн ач холбогдолтой. Өнгөрсөн жилүүдийн түүхээс харахад“давхар дээл”-тэй засаг буюу УИХ-ын гишүүд Засгийн газрын гишүүд болох нь хэд хэдэн сул талтай нь ажиглагдсан боловч түүнийг засаж залруулж чадалгүй, ярьсаар хэлэлцсээр өдийг хүрсэн.Тэгвэл “давхар дээлтэй” засаг ямар сул талтай вэ? Тухайлбал:
- УИХ-ын өмнө хариуцлага хүлээх үүрэгтэй засгийн газрын гишүүд нь өөрсдөө УИХ-ын гишүүн байснаар УИХ-аас Засгийн газарт хүлээлгэх хариуцлага алдагдаж эхлэсэн.
- Хуулийг хэрэгжүүлэх Засгийн газар нь өөрөө хуультогтоогчдоос бүрдсэн ньУИХ-аас гүйцэтгэх засаглалыг шахаж шавдуулж, хариуцлага үүрүүлж ажиллуулах боломжийг хязгаарласан
- УИХ-ын гишүүн Засгийн газрын гишүүнээр давхар ажиллах нь хууль тогтоох болон хуулийн хэрэгжилтийг хангах, гүйцэтгэх засаглал хоорондын зүй зохист харилцаа, эрх мэдэл, чиг үүргийн хуваарилалт, хяналтын тогтолцоог алдагдуулах үндэслэл болсон
- УИХ-ын гишүүдхууль тогтоох, гүйцэтгэх давхар эрх эдэлж, улмаар сайдууд хууль тогтоохоор ард түмнээс сонгогдсончиг үүргээумартах болсон
- УИХ-ын гишүүд“давхар дээл өмсөн” Засгийн газрын гишүүн /сайд/ болохын тулд УИХ-ын гишүүдийглоббидох болсон нь аажмаар улс төрийн намуудад фракци, жигүүр “хүчтэй” байх нөхцлийг бүрдүүлсэн
- Засгийн газрын гишүүн ньУИХ-ын гишүүнээс давсан /давхар дээлтэй учраас/ гэмээрэрх мэдлийн “гаж” функци бий болсон
-Засгийн газарт чадварлаг туршлагатай, салбараа мэддэг, мэргэжлийн боловсон хүчин ажиллах боломжийг хязгаарласан гэх зэрэг олон сул талуудыгүүнтэй холбогдуулан дурьдаж болно.
Ийм учраас шинэ Ерөнхий сайд Ч.Сайханбилэг танхимаа бүрдүүлэхдээ 100 хувь УИХ-аас бус гаднаас бүрдүүлэх нь улс төрд цоо шинэ алхам болох төдийгүй олон нийтийн зүгээс илү дэмжлэг авч мэднэ. УИХ-ын гишүүн бус хүмүүсээр танхимаа бүрдүүлснээр дээрдурьдагдсан сул талыг арилгаж,улс орны эдийн засгийн хямралын үеийнг хүндрэл багатайгаар даван туулах боломж бүрдэх нь зайлшгүй.
Ингэхдээ Ерөнхий сайд парламентэд суудалтай улс төрийн намуудад хандан УИХ-ын гишүүн бус,хамгийн чадварлаг боловсон хүчнээ Засгийн газрын гишүүдэд санал болгох хүсэлтийг гаргах нь зүйтэй.
МАН-аасЗасгийн газрын тэргүүн шадар сайдад У.Хүрэлсүхийг томилуулахаар санал болгож байгаа гэсэн мэдээлэл чих дэлслээ. Үүнийг нэлээд оновчтой “нүдээ олсон” зөв шийдвэр гэжсудлаачидүзэж байна. Учир нь Ерөнхий сайд Ч.Сайханбилэг улс төрчийнхөө хувьд аядуу намуун арга барилтайбол МАН-ын У.Хүрэлсүхшийдэмгий, зарчимдаа хатуу байр суурьтай. Шинээр байгуулагдах засгийг энэ хоёр улс төрчийн “хоршил” амжилттай хөтлөөд явах боломжтой гэж үзэж болохоор байна.
Дараагийн асуудал бол дээр хэлсэнчлэн улс төрийн намуудпарламентын гаднах шилдэг боловсон хүчнээ засгийн газрын гишүүн /сайд/ болгохоор “сойх” нь зүйтэй. Тухайлбал,
АН:
- Генсек Ц.Оюундарь, Ерөнхийлөгчийн зөвлөх А.Ганбаатар,Ерөнхий прокурор Д.Дорлигжав, БХЯ-ны дэд сайд А.Баттөр,Да.Ганболд,Батж.Батбаяр, Нийтлэлч Баабар
МАН:
- У.Хүрэлсүх, Д.Цогтбаатар,Т.Аюурсайхан, Ц.Цогзолмаа,Ч.Хашчулуун, Б.Лхагважав,Д.Жаргалсайхан
МАХН:
-О.Чулуунбат,Г.Шийлэгдамба, Ц.Шаравдорж, Э.Эрдэнэжамъян
МҮАН:
-М.Энхсайхан, Б.Цогтгэрэл
ИЗНН:
-Д.Энхбат,Г.Ганхүү
Ийнхүү парламентад суудалтай улс төрийн намуудУИХ-аас гаднахэдгээр чадварлаг боловсон хүчнүүдийнхээ дунд “сунгаа” явуулж, намынхаа удирдах байгууллагаараахэлэлцэн батлаж, тэдний нэрсийг УИХ-ын чуулганд оруулах нь зөв зүйтэй болов уу.
Шинэ Ерөнхий сайд мааньальболох “дан дээлтэй” хүмүүсээр багаа бүрдүүлэх ньМонголын улс төрд томоохон дэвшил авчрах юм. Засагт хамтран оролцох намууд ч гэсэнЕрөнхий сайдад элдэв шахалт үзүүлэхгүйгээр“дан дээлтэн”-үүдийг дэмжих ньөнөөгийнэнэ цаг үед улс төрийн хариуцлага дээшлэн, эдийн засгийн хямралыгбогино хугацаанд гэтлэн давах боломжийг илүүтэйолгох болно.
Ц.Мөнх
СЭТГЭГДЭЛ БИЧИХ