Х.Тэмүүжин жиргээндээ Ч.Сайханбилэгтэй холбоотой материал дэлгэв үү?
Хуулийн нэр гэдэг нь авилгатай холбоотой хуулийг нэрлэсэн байх магадлалтай нь үүнээс харагдаж байна. Хуулийн байгууллагын сүр хүчээр... хэмээн томъёолсон нь хүчний байгууллагуудтай авилгалын томоохон хэргийн баримт байх магадлалтай. Баялаг бүтээгчдийг дээрэмдэх... хэмээх үгний цаана шууд гэмт хэргийн тухай өгүүлж байгаа нь илт бөгөөд "авилгын хэмжээ" гэдэг үгээрээ тоо хэмжээг нь дурдсан нь харагдаж байна.
Фото зургийг сайн харвал Б.Алтантуяа гэх хүний нэр, NRI LLC гэх компаний нэр тамга, мөнгөн дүн зэргийг харж болох бөгөөд огноог нь харваас 3 өөр он сар өдрүүд нотариатаар баталгаажуулсан байгаа нь аливаа гэмт хэргийн хавтаст хэргийн материал ч байхыг үгүйсгэх аргагүй юм.
Хууль хүчний байгууллагуудын авилгалын нэгэн хэргийн дуулиан ийнхүү эхлэж байх магадлалтай бөгөөд цахим орчинд үүнийг "Х.Тэмүүжин сайдын суудлаа хадгалж үлдэх гэсэн Ч.Сайханбилэгийн хамсаатнуудын материалыг дэлгэж шантааж хийж байж болзошгүй" хэмээн хардлага сэрдлэг явагдаж байна.
эх сурвалж: tsag.mn
СЭТГЭГДЭЛ БИЧИХ