Манай боксчид дэлхийн цомын тэмцээнд оролцоно
Монголын боксын эрэгтэй шигшээ баг энэ сард хоёр олон улсын тэмцээнд оролцохоор эх орноосоо морджээ. ОХУ-ын Ханти-Марийнск хотноо өнөөдөр эхэлж буй “Нефтьтэй орнууд”-ын дэлхийн цомын тэмцээнд манай шигшээ багийн тамирчид оролцох юм.
Уг тэмцээнд дасгалжуулагчаар Н.Мөнхсайхан, 49 кг-д ОУХМ Г.Ган-Эрдэнэ, 56 кг-д спортын мастер А.Даваадалай, 60 кг-д ОУХМ М.Батхүү, 64 кг-д гавъяат тамирчин У.Мөнх-Эрдэнэ, 69 кг-д ОУХМ З.Энхзориг, 75 кг-д ОУХМ Б.Содгэрэл, шүүгчээр Б.Атарбаяр, багийн даргаар Б.Батбаяр нар хойд хөршийг зорьжээ.
Мөн энэ сарын 5-наас 7-ны өдрүүдэд Германы Коттбус хотод “Коттбусын цом” олон улсын тэмцээнд Б.Эрдэнэ баяр, Б.Ганбаатар нар дасгалжуулж, 56 кг-д ОУХМ Э.Идэрхүү, 64 кг-д спортын мастер Ц.Отгон-Эрдэнэ, 69 кг-д ОУХМ Б.Түвшинбат, 75 кг-д ОУХМ Б.Шинэбар, 91 кг-д спортын мастер Ш.Батбаатар нар өрсөлдөхөөр болсон ажээ.
У.Жимсээ
СЭТГЭГДЭЛ БИЧИХ