“Shonkhor Cup-2014” жүдо бөхийн тэмцээн болж байна
Монголын Жүдо бөхийн холбоо, “Шонхор” дээд сургуультай хамтран зохион байгуулж буй “Shonkhor Cup-2014” тэмцээн Спортын төв ордонд болж байна.
Жүдо бөх сонирхогч 19-28 насны оюутан залуус оролцох боломжтой. Тэмцээн хоёр дахь жилдээ зохион байгуулагдаж байгаа бөгөөд 235 тамирчин оролцож байна.
Тэмцээнд эрэгтэй эмэгтэй тус бүр долоон жинд тамирчид өрсөлдөж байгаагаас эрэгтэйчүүдийн 60 кг-т хамгийн олон буюу 50 тамирчин оролцож байгаа юм байна. Цаашид уламжлал болгон жил бүр зохион байгуулагдах уг тэмцээнд өнгөрсөн жил 15 их дээд сургуулийн баг тамирчид оролцож байсан бол энэ жил 21 баг болж нэмэгджээ.
Мөн хөдөө орон нутгаас гурваних, дээд сургуулийн баг оролцож байна.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ