Обамагийн охидыг шүүмжлээд олны дургүйцлийг хүргэв

Өнгөрсөн долоо хоногт АНУ-ын Ерөнхийлөгч Барак Обама Талархлын баяраар Малиа, Саша охидын хамт цацагт хяруулд өршөөл үзүүлэх ёслолд оролцсон билээ.

Уг үйл явдлын дараа Бүгд Найрамдах гишүүн Элизабет Лаутен Обамагийн охидыг олон нийтийг үл хүндэтгэсэн байдалтай хувцасласан,ааш авир муутай хэмээн шүүмжилж, өөрийн фэйсбүүктээ пост үлдээжээ.

Тэрээр охидын өмссөн богино банзалыг шүүмжилсэн төдийгүй, тэдний эцэг уламжлалт хүндэтгэлийн ёслолд оролцож байх үеэр охид нь залхсан өнгө аястай харагдсан хэмээн бичжээ. Гэвч түүний энэхүү пост богино хугацаанд олон нийтийн зүгээс хүчтэй шүүмжлэлтэй тулгарсан бөгөөд удалгүй тэрээр постоо устгасан байна.

Мөн хатуу үг хэлснийхээ төлөө охидоос уучлал хүсчээ.

Эдүгээ 13, 16 нас хүрч байгаа Малиа, Саша охидын хувьд Цагаан ордны хамгийн залуу хатагтай нарын нэг юм. Обама охидоо хэвлэл мэдээллийн хэл амнаас хамгаалахын тулд багагүй хичээдэг гэнэ.

Хүмүүс түүнийг өсвөр насны охидыг эвгүй байдалд оруулах гэлээ хэмээн цахим ертөнцөөр шүүмжилсэн байна. Тэгээд зогсохгүй нэгэн арга хэмжээнд оролцохдоо эвшээж байгаа зургийг нь хүртэл олон нийт дэлгэжээ.


СЭТГЭГДЭЛ БИЧИХ

Засгийн газар хуралдаж байна
Уржигдар 08 цаг 24 мин