Төрийн байгууллагууд спортоор өрсөлджээ

Төрийн өмчит болон төрийн өмчийн оролцоотой үйлдвэр, компаниудын хооронд спортын уралдаан тэмцээнийг амжилттай зохион байгууллаа. Тус тэмцээн сагсан бөмбөг, ширээнийн теннис, шатар гэсэн гурван төрлөөр Буянт-Ухаа спортын ордонд болсон ажээ.

Хамгийн их үзэгчдтэй, өрсөлдөөнтэй болсон тэмцээн бол сагсан бөмбөг байсан юм. Тус тэмцээний сагсан бөмбөгийн төрөлд эрэгтэйчүүдийн багаас гутгаар байрыг “Дулааны цахилгаан станц-4” ТӨХК-ийн баг тамирчид, дэд байрыг“Цахилгаан дамжуулах үндэсний сүлжээ” ТӨХК-ийн баг тамирчид, тэргүүн байрыг“Төрийн өмчийн хороо”-ны баг тамирчидтус тус эзэлсэн аж.

Харин эмэгтэйчүүдийн багаас гутгаар байрыг“Дулааны цахилгаан станц-4” ТӨХК-ийн баг тамирчид, дэд байрыг “Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ” ТӨХК-ийн баг тамирчид, тэргүүн байрыг “Цахилгаан дамжуулах үндэсний сүлжээ” ТӨХК-ийн баг тамирчид тус эзэлсэн байна.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

Засгийн газар хуралдаж байна
Уржигдар 08 цаг 24 мин