Төв цэнгэлдэх хүрээлэнд мал нядлах зөвшөөрлийг хэн өгсөн вэ?
Нийслэл Улаанбаатар хот бол1саяас дээш хүн ам нэг дор суурьсан дэлхийн хэмжээний томоохон метрополис хотуудын нэг.
Ийм хотуудад мал амьтнаас хүнд халдах халдварт өвчин тархавал ихээхэн хэмжээний гамшиг тарьдаг байна. Иймээс мал ахуйн гаралтай мах хүнс бэлтгэх ажлуудыг хотын төвөөс зайдуу Эмээлт өртөө болон Налайх дүүрэгт бэлтгэх хууль дүрэмгарсан байдаг. Хууль дүрмийг нягт мөрдөн ажиллах нь хүн амыг нийтийн халдварт өвчнөөс сэргийлэх гол хүчин зүйл.
Харамсалтай нь манай улсад эрх мэдэл, мөнгө хоёр хууль дүрмийг өмнөө сөхрүүлдэг “бичигдээгүй дүрэм” үйлчлээд нэлээд удаж байна. Ийм нэгэн жишээ бол Улаанбаатар хотын төв, Монголын Үндэсний байр наадам болддог Төв цэнгэлдэх хүрээлэнд богмалыг машин машинаар нь ачиж оруулан нядалж байгаа бодитой мэдээлэл байна.
Монголчууд Төв цэнгэлдэх хүрээлэнгийн зүлэг ногоон дэвжээ хэмээн эртнээс нааш хүндэтгэж ирсэн энэ газрыг бог малын цус, сэвсээр будах зөвшөөрлийн хэн гэдэг албан тушаалтан, ямар хууль дүрмийг үндэслэн өгөв гэдэг асуудал олны анхаарлыг татаж байна. Монгол төрийн дээд шүтээн 9 хөлт цагаан туг залардаг, төрийн их ёслол үйлдэгдэн, ард түмний баяр цэнгэл наадам болж, хүчит бөхчүүдийн эр бяраа гайхуулдаг Төв цэнгэлдэхийн зүлэг ногоон дэвжээнд амьтны халуун амь бүрэлгэн, цусын асгаруулах зөвшөөрлийн ямар үнэ цэнээр олгосон вэ? Мөнгө лолж байвал бусад нь хамаагүй гэсэн өчүүхэн бололтой хүмүүсийн уршигтай үйлдлийн хариуцлагыг хэн хүлээх вэ?
Тэнд байгаа хүмүүсийн ярьж тайлбарлаж байгаагаар бол өвлийн спортын тамирчид буюу мөсөн гулгуурын тамирчид Төв талбайд байрлан спортын бэлтгэлээ базаах болсонтой холбогдуулан тэдний хоол хүнсийг бэлтгэх зорилгоор ингэж мал нядлаж байгаа гэлээ. Тэгвэл,багахан хашаа дүүрэн буюу шахсан 100 орчим бог малыг эдгээр тамирчдын хоол болгон бэлтгэж байгаа хэрэг үү? Нядалгааг зохион байгуулж байгаа хүмүүс ийм л хүн үнэмшээргүй зүйл яриад сууж байна.
Олон арван бог малын амийг тасалж, цусыг асгаруулан Их нядлагааны талбай болсон энэ газарт ирэх жилийн баяр цэнгэл наадмаа хийх хэрэг байна уу?
Ц.Мөнх
СЭТГЭГДЭЛ БИЧИХ