Дайны аймшигт түүхээс
Ямар ч дайн бол харгислал, түрэмгийлэл, урван тэрслэлтийн нийлбэр. Дайны үеэр ямар ч хууль үйлчлэхээ больж, хүний амь нас, хувь заяа хэн нэгний аяг, аашны эрхээр шийдэгддэг байжээ. Дайны үеэр гарч байсан санаанд багтамгүй гэмт хэргүүдийн тухай өгүүлье.
1. Цэвэр цусны “Ари” хүүхдүүдийн үйлдвэрДэлхийн 2-р дайны ид үеэр цайвар үстэй, цэнхэр нүдтэй жинхэнэ ари үндэстэн цөөн байх шиг нацистуудад санагджээ. Ингээд ирээдүйд өөрсдийн халааг авах цэвэр цусны аричуудыг бий болгох "Lebensborn" төлөвлөгөөг хэрэгжүүлж эхэлсэн байна. Үүний тулд Европыг байлдан эзэлсний дараагаар нутгийн бүсгүйчүүдэд аль болохоор олон “ари үр суулгах” даалгаврыг эсэсчүүдэд өгч байжээ. Зэрлэг эсэсчүүдийн санаанд таатай нийцсэн энэ даалгавар нь хичнээн их хүчирхийллийг бий болгож байсныг төсөөлөхөд хэцүү. Жирэмсэн эмэгтэйчүүдийг еврейчүүдээс үлдсэн байшинд хорьж хүүхдийг нь төрүүлдэг байв. Энэ маягаар дайны жилүүдэд 16 000 - 20 000 шинэ нацистуудыг бий болгосон гэдэг.
Хожим нь энэ тоог хангалтгүй байна гэж үзээд өөр арга хэмжээг хэрэгжүүлж эхэлжээ. Фашистууд тохирох өнгийн үс, нүдтэй хүүхдүүдийг эцэг эхээс нь зүгээр л булаан авах болов. Зарим хүмүүс хийн камер руу очихгүйн тулд хүүхүүдээ өгч салдаг байлаа. Эдгээр хүүхдүүдийг германы аль нэг гэр бүлд өгч өсгүүлдэг байжээ.Гэвч зарим хүүхэд өсч томрохын хирээр ялангуяа үсний нь өнгө өөрчлөгдөх тохиолдол гардаг байв. Ийм үед тэднийг шууд хорих лагерь луу илгээдэг байсан гэнэ. Фашистуудын энэ төлөвлөгөөний уршгаар зөвхөн Польш улс гэхэд л 200 000 орчим хүүхдээ алджээ. Гэхдээ яг таг тоог гаргах хэн ч байгаагүй юм.
2. Унгарын үхлийн бурхадЗөвхөн фашистууд л хэрцгийлж байсан юм бишээ. Дэлхийн 1-р дайны үед жирийн унгар эмэгтэйчүүд санаанд оромгүй яргалал үйлдсэн баримт түүхэнд үлдсэн байдаг юм. Унгарын Нагирёв тосгоны олон эмэгтэйчүүд нөхрийгөө фронтод тулалдаж явах хооронд холгүй орших холбоотны армийн цэргийн олзлогдогсодтой “учир ургуулж” эхэлжээ. Энэ явдал аль аль талд нь тааламжтай байсан бололтой. Харин тэдний нөхрүүд дайнаас буцаж ирэхэд жигтэй хачин зүйлс тохиолдож эхлэв. Юу гэвэл, дайн дажны хөлөөс амьд мэнд мултарч, орон гэртээ ирсэн цэргүүд ар араасаа үхэж эхэлсэн байна. Энэ явдлаас болж тосгоныг “Үхлийн бүс” гэж нэрлэх болжээ.
Тосгоны эх баригч Фузекас гэгч авгай нөхрүүдээ эзгүй хойгуур жирэмсэлсэн хүүхнүүдэд тус хүргэдэг байсан юм санж. Дараа нь ялааны хорыг чанаж мышьяк болгоод нөхрүүдийнхээ хоолонд хийх аргыг ч бас зааж өгчээ. Амташсан эмэгтэйчүүд сүүлдээ өчүүхэн төдий хэрүүлийг ч “мышьяктай шөл”-ний аргаар шийдэх болсон байна. Тосгоны ахлагч дээрх эх баригчийн садан байсан тул энэ явдлыг нүдээ анин өнгөрөөхөөр үл барам “ ердийн үхлээр нас барсан” гэсэн тодорхойлолт хийж өгдөг байжээ. Сүүлдээ зэргэлдээх тосгоныхон сэжиглэж, мөрдлөг явуулан учрыг нь олох хүртэл улайрсан 50 эмэгтэй 300 гаруй хүний амь насыг егүүтгэсэн байсны дотор тэдний хань ижил, нууц амрагууд, хүүхдүүд, хөршүүд нь байжээ.
3. Дайны олз болсон хүний эрхтэн
Дайтаж буй цэргүүдийн дунд “дайсан этгээд бол хүн биш” гэсэн утгатай суртал ухуулга ихээр явагддаг. Энэ нь ялангуяа америк цэргүүдэд маш хүчтэй нөлөө үзүүлж байсан гэдэг. Тэдний дунд “Ан хийх лиценз” өргөн дэлгэрч байжээ. Энд: “Япончуудыг намнах цаг боллоо! Ямар ч хязгаарлалт байхгүй! Шилдэг анчид урамшуулалтай! Зэвсэг хэрэгслэлээр үнэ төлбөргүй хангана! Америкийн тэнгисийн явган цэргийн эгнээнд нэгдэгтүн!” гэсэн байна.
Иймээс америк цэргүүд тулалдааны үеэр алсан японыхоо чихийг огтолж дурсгал болгон хадгалдаг болсныг гайхах юмгүй. Түүнээс гадна шүдийг нь булга татан авч хэлхэн зүүх, гавал ясыг нь ар гэртээ дурсгалын зүйл болгон илгээх, огтолсон чихийг нь хүзүүндээ буюу бүсэндээ зүүх зэрэг явдал газар авчээ. 1942 онд байдал хэрээс хэтэрсэн тул армийн удирдлага энэ явдлыг хориглосон тушаал гаргажээ. Рузвельт өөрөө ч япон хүний хөлийн ясаар хийсэн цаасны хутганаасаа татгалзахад хүрсэн байна. Гэвч хожимджээ. Цэргүүд хүний гавал ясыг өвчиж цэвэрлэх технологийг гарамгай эзэмшсэн байв. Харин "Life" сонинд олон тооны зурагтай мэдээлэл гарсны дараа олон нийтийн эсэргүүцэл хүчтэй өрнөж энэ явдалд цэг тавихад хүргэсэн байна.
#696969;">4. Хамгийн харгис эмэгтэй#696969;">
Нацистын бөөнөөр хорих лагерийн харгалзагч байсан Ирма Грезе хүн тарчлан зовж байгааг харж сэрэл нь хөдлөн, бэлгийн таашаал авдаг гаж донтой нэгэн байжээ. Ирма гадаад төрхөөрөө ари цустны гоо зүйн стандартад яг нийцсэн, эрүүл чийрэг бие бялдартай, үзэл суртлын өндөр бэлтгэлтэй эмэгтэй гэж үнэлэгддэг байсан гэнэ. Харин дотроо бол удаан үйлчилгээтэй тэсрэх бөмбөг шиг л хүн байлаа. Ирма үнэт шигтгээ суулгасан ташуур, гар буу, хүн рүү турхирах дуртай хэдэн өлсгөлөн нохдоос огт салдаггүй байсан гэнэ.
Энэ эмэгтэй дуртай хүнээ буудаж, ороолгож, өшиглөж, ялангуяа эмэгтэйчүүдийн хөхийг цус шүүртэл ороолгох үедээ үлэмж таашаал авдаг байжээ. Тэрээр мэдээ алдуулагчгүй хийгдэж байгаа мэс заслын өрөөнд очих туйлын дуртай байсан гэнэ. Дайны олон гэмт хэрэгтнүүдтэй хамт шүүгдэж дүүжлүүлэхдээ энэ донтон ердөө 22-хон настай байсан гэдэг.
5. Хүний мах идэх явдалДэлхийн 2-р дайны үед Японы Чичи-Жима арал дээр америкийн 9 сөнөөгч онгоц буудуулж унажээ. Нэг нисгэгчийг америкийн усан доогуур явагч завь аварч чадсан ч бусад 8 нь олзлогдсон байна. Тэднийг бүгдийг самурайн сэлмээр алжээ. Дайны үеийн хууль тийм байснаас хойш яая гэхэв. Гэхдээ түүнээс цааш болсон зүйл нь ухаан санаанд багтамгүй. Америкчуудыг цаазалсны дараа япончууд наргихаар шийдэж, тэгэхдээ цаазлуулагсдын “кимо” (элэг)-г шарж даруулга болгон хэрэглэсэн байна.
Үүнээс хойш япончуудын дунд америкийн олзлогдогсдыг цаазалсны дараа хоолондоо хэрэглэх явдал газар авчээ. Гэхдээ үүгээр зогссонгүй! Зарим олзлогдогсдын мөчийг амьдаар нь тасдан авчшууд хоол хийдэг байжээ.
Дээр өгүүлсэн аврагдсан нисгэгчийн тухай нэг зүйл хэлэх хэрэгтэй байх. Энэ азтай хүн бол Жорж Буш (эцэг) байжээ.
Эх сурвалж: viva.mn
СЭТГЭГДЭЛ БИЧИХ