Өвлийн улиралд хүн бүхний мэдэх ёстой 15 зөвлөгөө

Дэлхийн зарим хэсэгт өвлийн улирал зэгсэн хатуу болдог. Тэдгээр зарим хэсгүүдийн нэг нь манай Монгол орон. Эрс тэс, хүйтэн ширүүн уур амьсгалтай Монгол орны өвлийн улиралд бидэнд олон асуудлууд тулгардаг. Тэдгээрийн заримыг шийдвэрлэж болох аргуудыг та бүхэнд толилуулж байна. Жавар тасхийсэн хүйтэн өвлийн улиралд мэдэж байх учиртай зөвлөгөөнүүд юм байна шүү.

1. Өглөөд машины цонх цантчихаад арилгах гэж бөөн ажил болдог. Харин цагаан цуу болон усыг 3:1 гэсэн харьцаагаар найруулаад цонхоо арччихвал цонхон дээр мөс тогтохгүй.

2. Өмдөн дотуураа өмсөх дулаан өмдгүй бол гүйлтийн трико өмсчих. Энэ таныг дулаахан байлгана.

3. Шөнийн хүйтэнд гадаа хоносон машины чинь шил арчигч цонхондоо наалдан мөстчихөөд байна уу?Тэгвэл орой машинаа тавихдаа тус бүрт нь оймс углаад цонхонд наалгүй хөндий байлга.

4. Өрөө чинь хэтэрхий хүйтэн байгаа бол таазан дээрх сэнсээ бага хурдан дээр нь тохируулаад цагийн зүүний дагуу эргэхээр болгож асаа. Энэ нь дээш хөөрсөн халуун агаарыг доош буулгана.

5. Малгай өмсөхөөр үс чинь гоё хөвсгөр байдлаа алдчихаад байна уу? Хэрвээ тийм бол хуурай шампунь ашиглан үсээ яг өмнөх шигээ гоё хөвсгөр болго.

6. Цас ихээр орсны дараа гадаах цасаа цэвэрлэх үедээ хүрзээ хоолны наалддаггүй шингэнээр шүрш. Цас хүрзэнд чинь наалдахгүй.

7. Өрөөний чинь халаагуур өрөөг чинь тийм ч сайн халаахгүй байгаа бол халаагуурынхаа арын хананд тугалган цаас наачих. Энэ нь халуун агаарыг өрөө рүү буцаж ойход тусалж, халаалтыг илүү үр дүнтэй болгоно.

8. Орой машинаа тавихдаа хажуугийн толиндоо амсар нь түгжигддэг уут углачих. Өглөө толь цантах, цанг нь арилгахаа мартан жолоо барих асуудал гарахгүй.

9. Унадаг дугуйныхаа дугуйнд цоожлогддог туузнуудыг зурагт харуулсан шиг хийчихвэл цасан дээрх үрэлтийг сайжруулдаг.

10. Усан санд ашигладаг сэлэлтийн хөөсөнцөр тайрдсуудыг гутлынхаа түрийний уртад тааруулан хасаад дотор нь хийчих. Энэ нь урт түрийтэй гутлын түрий унахгүй босоогоороо байхад тусална.

11. Өвлийн хүйтэн шөнө машинаа гадаа тавьдаг бол салхины шилэн дээр чинь зузаан мөс тогтохоос сэргийлэх арга нь зүүн тийш харуулан тавих юм. Өглөөний нар цонхыг чинь цэвэрлэчихнэ.

12. Салхины чинь шил нэгэнтээ цантсан бол пластик карт ашиглан цэвэрлэ.

13. Цасанд суучихаад гулгаад гарч чадахгүй байна уу? Тийм бол шал резинээ дугуйныхаа ард байрлуулж байгаад гулгамтгай нөхцлөөс гарч болно.

14. Машинаа арчдаг алчуур чинь бөөсөрч ноолорчихоод салхины шил арчих үед зураас гаргаад байна уу? Хямдхан сахлын хутга ашиглан бөөсөрсөн хэсгийг хусч арилга.

15. Гутал чинь хальтраад цасан дээгүүр явахад хэцүү байгаа бол уланд нь богино эрэгнүүд зоочих. Энэ нь хальтиргааг багасгахад тусална. Гэхдээ хатуу гадаргуу дээр явахдаа болгоомжтой байхгүй бол хөл рүү чинь хатгаж мэднэ.

эх сурвалж: horom.com

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

Засгийн газар хуралдаж байна
Уржигдар 08 цаг 24 мин