Н.Түвшинбаяр мөнгөн медаль хүртлээ
Олон улсын жүдо бөхийн холбооны цуврал тэмцээнүүдийн нэг болох Чэжүгийн гран-при өндөрлөлөө.
Өмнөд Солонгосын татамид 42 орны 278 тамирчин зодоглосон бөгөөд манай улсаас эрэгтэй 13, эмэгтэй тван жүдоч хүч үзлээ. Өчигдөр эрэгтэйчүүдийн 100 кг-д Хөдөлмөрийн баатар, Гавьяат тамирчин Н.Түвшинбаяр мөнгөн медаль хүртсэн байна.
Түүнээсөмнө 60 кг-д Гавьяат тамирчин Д.Амартүвшин, ОУХМ Г.Хэрлэн, 81 кг-д Н.Дагвасүрэн нар хүрэл медаль хүртлээ. Одоо манай тамирчид токиогийн "Их дуулга" тэмцээнд оролцох юм.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ