Х.Цагаанбаатар юунд санаашрав
Tsagaanbaatar Khashbaatar added 5 new photos. Гадны орон хилээрээ нэвтрvvлэхдээ тэмцээнд ирж байгаа гэлтгvй ингэж саатуулж шалгаж байж оруулдаг юм байна.Манай оронд бөөн бөөнөөрөө орж ирээд байгаа тэр Хятад Солонгосууд манай хил дээр ингэж удаан саатдаг болов уу? Цаг хугацаандаа хvн шиг гардаг болов уу?
Узбекистан хэмээх хаалттай улс, олон улсын тэмцээнд оролцож байгаа баг тамирчдад харьцангуй нээлттэй, хүндэтгэлтэй, найрсаг хандаж байгаа нь энэ. Эгэл жирийн судлаач бид алдарт Бухара, Самаркандыг зорихоор хилийн зурвас энэ танхимд олон ч удаа хүлээж суулаа даа. Бараг л салбар бүрийн мэргэжилтнүүд ирж тодруулга авна, асууж шалгана. Бүх ачаа гар тээшийг шалгана, бэлэн мөнгө тоолно. Аппарат, камер, техник хэрэгсэлүүдийн дугаарыг нэгбүрчилэн тэмдэглэж авна. Орсон хойноо ч бүх хот сууринд гадны иргэнийг сэргийлэгч нар нь зогсоож, нэгжиж, шалгах, мөнгө тоолох эрхтэй. Узбекийн үндэсний мөнгөн тэмдэгт "сум" ханш багатай. Яг энэ танхимд мөнгөө солиулахад ойр зуур хэрэглээний мөнгө ч үүргэвч дүүрнэ. Мөнгө солиулсан бичгээ бас л байнга авч явна. Энд болон банкинд солиулсан албан бичиггүй бол хаана ч буцааж солихгүй буцаад гарахдаа үлдсэн мөнгөө авч явахаас өөр аргагүй. Үйлчилгээний газрууд зөвхөн бэлэн "сум"-аар гүйлгээ хийнэ. Картын гүйлгээний хязгаар өдөрт 100 $ байдаг. Хилээр орсон өдрөөс эхлээд байрласан буудлынхаа өдөр бүрийн тэмлэглэгээтэй бичгийг байнга биедээ авч явна. Тэр бичигт хаанаас ирсэн, хаашаа явж байгаа, ямар үнээр буудаллаж байгаа, хэд хонох гэх мэт бүх мэдээлэл байна. Хямд буудалд байрласан бол сэргийлэгч нар яаж ийж байгаад торгоно. Манай зочломтгой занг далимдуулдаг, наадмаар ирээд цэнгэлдэх хүрээлэн орох мөнгөө хүртэл таталдаад гаднаас нь ганц хуушуур авдаг үүргэвчтэй жуулчид бол Узбект ер нь хол явахгүй дээ, оруулахчгүй.
Tsagaanbaatar Khashbaatar-ын хэлдэг маш зөв: Манайхан хил гааль дээрээ өндөр хэмжээнд анхаарах, хариуцлагатай ажиллах хэрэгтэй. Муусайн Солонгосууд манай онгоцноос буугаад их л итгэлтэй хамгийн түрүүнд гарч, хамгийн эхэнд ачаагаа авч, хажуугаар зүгээр дайрах нь холгүй өнгөрдөг нь онцгүй санагддаг. Нэлээн хэдэн жилийн өмнө манай нисэх дээр хэдэн Турк залуус виз авах гэж байгаа бололтой, өрөө өрөөнд орж инээлдээд л, дайлуулаад л, юун хяналт шалгалт бүр сурчихсан дээгүүр сэвээд л явж байсан нь хүн бүрийн анхаарлыг өөрийн эрхгүй татаж байсан. Өөр аль ч улсын хил дээр тийм найзан дундаа, налгар наазгай, хууль дүрмээ ч умартсан дураар зүйл гэж байхгүй байх.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ