"Г.Алтанхүү найз бүсгүйгээ хөнөөснийг тогтоосон"

21 настай бүсгүй найз залуудаа хэрцгийгээр олон өдрийн турш зодуулж амь насаа алдсан байж болзошгүй хэрэг оны өмнөхөн гарч, олны анхаарлыг татсан. Энэ хэрэг өдийг болтол шийдээгүй байгаа учрыг өнөөдөр прокуророос мэдээллээ.

Дүүргийн прокурор Б.Баян-Очир "Г.Алтанхүү нь 2013 оны арваннэгдүгээр сарын 3-12-ны өдрүүдэд өөрийн хамтран амьдрагч эмэгтэйг зодож олон тооны шарх сорви үлдээж амь насыг нь бүрэлгэсэн болохыг прокуророос тогтоосон. Харин шүүхээс талийгаачийн нас барсан шалтгааныг тогтоосон шүүхийн шинжилгээний хариуд эргэлзсэн учраас мөрдөн байцаалтад буцаасан. Прокуророос дахин хянаад талийгаачийн амь насаа алдсан буруутан нь Г.Алтанхүү гэж дахин үзэж шүүхэд шилжүүлээд байгаа" гэлээ.

Хэргийн шүүх хурал ирэх арванхоёрдугаар сарын эхээр Дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны I шүүхэд болох юм.

эх сурвалж: news.mn

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

Засгийн газар хуралдаж байна
Уржигдар 08 цаг 24 мин