Хятад үсний боолт хуурстай

Өмхий бохир санаагаа хэрэгжүүлж, монголчуудыг хохироож, хордуулдаг хятадуудыг яалтай ч билээ. Саяхан Нийслэлийн мэргэжлийн хяналтын газраас томоохон худалдааны захуудаар явж шалгалт хийжээ. Шалгалт хийх шалтгаан нь улсын болон хувийн цэцэрлэгийн эмэгтэй хүүхдүүдийн толгой бөөстөж, хуурстаад ямар ч арга хэмжээ авсан бүр илүү даамжирч бөөс хуурс нь эрэгтэй хүүхдүүд рүү халдварлаад байжээ.

Гэтэл охидуудын зүүдэг далбагар цагаан баантиган хавчаар боолт “но”-той болохыг шинжилгээгээр тогтоожээ. Учир нь, тус үсний хавчаар боолтод хуурсны вирүс гэгч муухай эдийг цацсан байжээ. Тиймээс сургуулийн эмч, багш нар хүүхдүүдийг тийм боолт хавчаар зүүхийг болиулж эцэг, эхчүүдэд нь ч энэ тухай дуулгасан гэнэ.

Мөн мэргэжлийн хяналтын газраас худалдаачдыг ийм төрлийн үсний боолт урдаас оруулж ирж зарахгүй байхыг анхааруулж, устгуулсан байна.

Эх сурвалж www.wikimon.mn

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

Засгийн газар хуралдаж байна
Уржигдар 08 цаг 24 мин