Үлгэрийн баатрууд бодит ертөнц дээр
Маргерита Карьева бол уран зөгнөлт гэрэл зургаар мэргэшсэн Оросын гэрэл зурагчин юм. Түүний зурагнуудад шидэт үлгэрийн гүнж, увидаст эм, эмгэн шулмас зэргийг үнэхээр үзэсгэлэн төгс бүсгүйчүүдийн хөрөг зургаар гайхалтай дүрсэлсэн байна.
Тэрээр буулгасан гэрэл зурагнуудаа компьютер графикийн аргаар этгээд сонин элементүүдтэйхослуулан үнэхээр өвөрмөц онцлогтой болгодог байна. "Rosphoto"-д өгсөн ярилцлагандаа “уран зөгнөлт, үлгэрийн номнуудаас зургуудынхаа санааг олсон” хэмээн тайлбарласан байна.Карьева хэлэхдээ: Би дөнгөж 3 жилийн өмнөөс л зураг авч эхэлсэн учраас, үргэлжлүүлэн хүрээгээ тэлж, өсч дэвжих учиртай гэжээ. Түүний бүтээлүүд нь үнэхээр ид шидийн, далайцтай, бүтээлч болж чаджээ. Карьева-ын түүх хүн хэзээ ч шинэ хобби эрэлхийлэхэд оройтдоггүй гэдгийг баталж байна.
Та “бүх амьдралынхаа турш өдөр бүр суралц” гэдэг үгийг үргэлж санаж яваарай.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ