Долларын тэрбумтан Монгол эрхмүүд

"Форбес” сэтгүүл дэлхийн тэрбумтнуудын жагсаалтыг жил бүр шинэчлэн гаргадаг юм. Монгол Улсаас “МСS” группын захирлуудын зөвлөлийн дарга Ж.Оджаргал 2 удаа энэхүү жагсаалтад нэр дэвшиж байлаа. Санхүүгийн тайлан, үйл ажиллагааны хүрээ, бизнесийн нэр хүндийг харгалзан олон нийтэд албан ёсоор танилцуулдаг энэхүү жагсаалтанд Монгол бизнесмэнүүд албан ёсоор багтдаг болсон нь 2014 он болж байна.

Энэхүү шалгаруулалтыг баталгаажуулан Сингапур дахь WealthX компани, Швейцарийн UBS корпораци хамтран 2014 оны Дэлхийн тэрбумтануудыг судалгаагаар дахин гаргаж ирээд байна. Үүнд манай улсаас хоёр ч долларын тэрбумтан тодорч, нийт 4 тэрбум ам.долларын хөрөнгөтэй хэмээн бичигджээ.

Монгол төдийгүй Азийн шилдэг бизнесмэн гэгддэг “MCS групп”-ын захирлуудын зөвлөлийн дарга Ж.Оджаргалын хувьд нийт хөрөнгө нь 2.5 тэрбум ам.доллар бөгөөд өнгөрсөн зургаан жилийн хугацаанд 20 жилийн түүхтэй “MCS групп”-ээс “Интер групп”, “Интермед” эрүүл мэндийн групп, “Анун”, “Грандхаан Айриш Паб” компаниуд бие даан гарсан байна. Энэ онд “MCS групп” 208 тэрбум төгрөгийн татварыг улсад төлжээ.

Харин хоёр дахь долларын тэрбумтан бол Капитал группын ТУЗ-ийн дарга П.Батсайхан. Капитал банк, АПУ ХК, Шунхлай групп, Медиа групп зэрэг аварга компаниудын нэгдлийг бий болгосон энэ эрхмийн төрсөн ах бол УИХ-ын гишүүн Г.Батхүү. Бизнесийн энэ нэгдлийн хөрөнгө 1.8 тэрбум ам.доллараар үнэлэгджээ. Зөвхөн “АПУ” ХК улсын төсөвт жилд 157 тэрбум төгрөг тушаадаг нь улсын төсвийн 5 хувийг бүрдүүлж байна.

Дээрх 2 эрхмийн араас ам.долларын тэрбумтны жагсаалтад нэрээ бичүүлэхэд ойрхон болсон хүмүүс бол “МАК” группын Ерөнхийлөгч ноён П.Нямтайшир, УИХ-ын гишүүн, Батлан хамгаалахын сайдын үүргийг түр орлон гүйцэтгэгч Д.Бат-Эрдэнэ нар юм. П.Нямтайширын хөрөнгө 1.4 тэрбум ам.доллар, Д.Бат-Эрдэнийн хөрөнгө 1.2 тэрбум ам.доллар хүрсэн ч татвар, санхүүгийн тайлан алдаатай тул тэрбумтны жагсаалтад бүртгээгүй байна.

Эх сурвалж: dnn.mn

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

Засгийн газар хуралдаж байна
Уржигдар 08 цаг 24 мин