“Уул уурхайн нөхөн сэргээлт ба тулгамдсан асуудал” хэлэлцүүлэг болно

Уул уурхай, зам, барилгын төрөлжсөн “Хөгжлийн уул уурхай” сонин эдийн засгийн www.businessnews.mn сайттай хамтран нэгэн хэлэлцүүлэг зохион байгуулахаар болжээ. “Уул уурхайн нөхөн сэргээлт ба тулгамдсан асуудал” сэдэвт уг арга хэмжээг ирэх зургадугаар сард болох гэнэ. Нөхөн сэргээлтийн үйл ажиллагаагаараа толгой цохидог аж ахуйн нэгжүүдийн туршлагыг нэвтрүүлэх, нөхөн сэргээлтийн үед тулгардаг бэрхшээл болон бусад тулгамдсан асуудлын талаар санал солилцож, зөвлөмж гаргахад уг хэлэлцүүлгийн зорилго орших юм байна.

Р. Ганболд

СЭТГЭГДЭЛ БИЧИХ