Жирэмсэн үеийн сонирхолтой зөвлөгөө, баримтууд
Жирэмсэн болно гэдэг үнэхээр гайхалтай зүйл. Чамайг эсвэл хайртыг чинь яг хуулсан бяцхан, өхөөрдөм хүүхэд гэдсэнд чинь бойжиж байна. Чи үлдсэн амьдралынхаа турш түүнийг хайрлаж, түүнд хайрлуулна. Гэхдээ шинэхэн хүнээ угтаж авахын өмнө бүтэн 9 сартай нүүр тулах хэрэгтэй болно. Ээж, эмээ, найзууд чинь мэдээж чамд хэрэгтэй зөвлөгөө өгч л байгаа байх. Тэгвэл тэдний чамд хэлж амжаагүй, орхигдуулсан сонирхолтой зөвлөгөө, үнэн зүйлс, чухал хичээлүүдийг туршлагатай ээжүүд зөвлөж байна.
Жирэмсэн болсон даруйдаа ойр орчмын жирэмсэн хүмүүсийг анзаарч эхэлнэ.
Галзуу, сонирхолтой зүйлс мөрөөдөж эхэлнэ. Энэ үедээ дэвтэр аваад тэднийгээ бичиж үлдээгээрэй. Магадгүй дараа нь уншихад чи өөрөө ч үнэхээр гайхах болно.
Жирэмсэн үедээ их идэж байгаадаа санаа зовох хэрэггүй, төрснийхөө дараа л буцаад хивэндээ орчихно гэж хүн бүхэн хэлдэг. Гэхдээ энэ бүгд худлаа.
Жирэмсэн хүн бүр дотор нь муухайрч, ядарч сульдаж, тавгүй болдоггүй.
Мартамхай, анзааргагүй болно. Хоол хийж байхдаа арилгасан төмсөө хайгаад олохгүй. Гэтэл маргааш нь харахад ширээн дээр саван дотроо байж л байна.
Жирэмсний сүүлийн гурван сард найтааж болохгүй. Үгүй бол өмдөндөө алдчихна шүү.
Жирэмсэн болсон эмэгтэй хүн бүр автоматаар хэн ч гэдсэнд чинь хүрсэн энгийн зүйл гэж боддог болдог.
Ажлаасаа гэртээ ирээд хэдхэн секунд нүдээ анихад л маргааш өглөө болсон байна.
Өдөржин хүүхэд чинь гэдсээ өшиглөхөд чи гайхахгүй. Харин өшиглөхөө болиход санаа зовж эхэлдэг. Ийм үед хүйтэн зүйл уугаад үзээрэй, хүүхэд чинь өмнө нь байгаагүйгээрээ хөдөлж эхэлнэ.
Төрсний дараа жирэмсэн биш байх нь жоохон сонин санагддаг.
Хүмүүс янз бүрийн зүйл идэхийг хүсэж, хорхой хөдөлдөг гэж хэлдэг. Гэхдээ хүн бүр тийм биш.
Жижиг зүйлийн үнэрийг ч хоол шиг ялгаж, мэдэрдэг болно.
Маш олон тэмдэглэл хөтөлж, зураг авч үлдээгээрэй. Дараа нь тэр бүхнээ харахад үнэхээр сайхан дурсамж болно.
Хоёр дахь гурван сар бүхэлдээ бараг л жирэмсэн байх үе. Учир нь хэн ч чамд суудал тавьж, хаалга онгойлгож өгөхгүй. Чамайг жирэмсэн эсэхийг анзаарахгүй.
Зууханд хоол хийж, жигнэж байх үед гэдэс чинь түлэгдэхээс сэрэмжлээрэй.
Хий, хий, дахиад л хий гаргана.
Таны эмзэг эрхтнүүд өмнөх шигээ харагдахгүй.
эх сурвалж:mglradio.com
СЭТГЭГДЭЛ БИЧИХ