ОУХМ Г.Хэрлэн, МУГТ Д.Амартүвшин нар хүрэл медаль хүртлээ
Олимпийн эрх цуглуулах чөлөөт бөхийн сүүлийн тэмцээн БНСУ-ын Чежү хотноо зохион байгуулагдаж байна.
Тэмцээний эхний өдөр 60 кг-ийн жинд барилдсан ОУХМ Г.Хэрлэн, МУГТ Д.Амартүвшин нар хүрэл медаль хүртлээ.
ОУХМ Г.Хэрлэн Мозамбик, ОХУ, Их Британи зэрэг улсын бөхчүүдтэй барилдаж ялалт байгуулан Японы тамирчинтай хүч үзэн ялагдсанаар хүрэл медаль хүртсэн юм.
Харин МУГТ Д.Амартүвшин хүрэл медалийн төлөөх барилдааныг Азарбейжаны бөхтэй барилдаж цэвэр ялалт байгуулсан байна.
Өнөөдөр эрэгтэйчүүдийн 73 кг-ын жинд Хөдөлмөрийн баатар, МУГТ Х. Цагаанбаатар, ОУХМ Г.Одбаяр нар барилдах бол эрэгтэйчүүдийн 81 кг-д ОУХМ Н.Дагвасүрэн барилдана. Эмэгтэйчүүдийн 63 кг-д Б. Мөнгөнчимэг , Ц. Цэрэннадмид нар Чежүгийн гран при тэмцээний аваргын төлөө өрсөлдөнө.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ