Оросын “Леди Гага”-ийн бүтэлгүйтэл

Орос-Франц гаралтай Америкийн дуучин Нади Волянова Лос-Анжелост болсон “American Music Awards-2014”-т оролцсон байна. Харин наадмыг дуусах үед тэрээр тэнцвэрээ олж чадалгүй замын хашлаган дээр уначихжээ.

Надигийн албан ёсны намтарт тэрээр 1986 оны 9 сарын 2-нд Парист франц-орос гэр бүлд төрсөн гэнэ. Сүүлийн жилүүдэд тэрээр Америкт амьдарч байгаа бөгөөд дуучин болох эхлээлээ тавьсан байна. 2008 онд Надигийн анхны «From Russia with love» цомог гарсан аж. Харин тэрээр өөрийгөө Орос Леди Гага хэмээн нэрлэжээ.

Одоохондоо биеийнхээ ихэнхи хэсгийг ил гаргасан хагас нүцгэн байдлаараа тэд төстэй байгаа бололтой. Тэрээр хэдхэн уяагаар тогтсон хувцсыг өмсөн явж байсан ч, тэнцвэрээ ололгүй уначихсан бөгөөд гэрэл зурагчдын тусламжийг хүсэхээс өөр аргагүй болсон байна.

Эх сурвалж: caak.mn

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

Засгийн газар хуралдаж байна
Уржигдар 08 цаг 24 мин