Хүүхдийн гэдэс дүүрэлтэд тамхины утаа хамгийн их нөлөөлдөг
Эцэг эхчүүдийн хамгийн том айдас болох нярай хүүхдийн гэдэс дүүрэлт нь эхийн сүүгээр хооллодог нярай хүүхдэд түгээмэл тохиолддог зовиур юм.
Төрсний дараах эхний дөрвөн сард гэдэс дүүрэх үзэгдэл нь хүүхэд бүрт тэр бүрчлэн тохиолдоод байдаггүй гэнэ. Тодруулбал, Нярай хүүхдийн гэдэс дүүрэх үзэгдэл нь 10 хувьтай байдаг аж.
Нярай хүүхдийн гэдэс дүүрэлтэд гэрийн нөхцөлд тамхины утаа хамгийн ихээр нөлөөлдөг байна. Өөрөөр хэлбэл, гэрт тамхи татдаг хүний тоо хэдий олон байна хүүхдийн гэдэс дүүрэх магадлал төдий чинээ өндөр байна гэсэн үг юм. Тиймээс гэдэс нь их дүүрдэг хүүхдийн эцэг, эхчүүд хамтран амьдардаг бусад хүмүүст тамхи татахыг хориглох нь зүйтэй.
Мөн эх нь кафейн агуулсан кофе, цай, кола, шоколад гэх мэтийн хоол хүнсийг хязгаартай хэрэглэх ёстой гэнэ. Түүнчлэн эхчүүд идэж, ууж буй газтай ундаа, сүү, сүүн бүтээгдэхүүн, шошны төрлийн хоол хүнс, халуун ногоо, сонгино, саримс, байцаа, брокол, цэцэгт байцаа, бруксэл байцаа зэргийн хоол хүнсийг болгоомжтой, хэмжээ хязгаартай хэрэглэхэд анхаарах шаардлагатай аж.
Эдгээрээс гадна хүүхдийн гэдэс дүүрэлтийг багасгаж болох хэд, хэдэн аргын толилуулъя.
Хүүхдэд хөгжим сонсгох – Зарим аялгуу нь нярай хүүхдийг тайвшруулдаг.
Хүүхдээ бүүвэйлэх, дуу дуулж өгөх – Хүүхэд ээжийнхээ дууг сонсоод маш их тайвширдаг.
Хүүхдээ тэврэх – Ээж нь хүүхдээ биедээ нааж тэврэхэд хүүхэд ээжийнхээ үнэрийг үнэрлэж, дууг ньсонсож, хажууд нь байгааг мэдэрснээр тайвширдаг.
Хүүхдийн гэдсэнд бүлээн тосоор массаж хийх – Хүүхдээ өхөөрдөн энхрийлж гэдсэнд нь массаж хийж, биеийг нь илэхэд хүүхдэд тааламжтай байдаг.
Бүлээн жин тавих – Хүүхдийг доош харуулан хэвтүүлээд гэдсэнд нь бүлээн жин тавьж, нурууг нь илэхэд зарим хүүхдийн гэдэс дүүрэлт намждаг.
Хүүхдийг тайвшруулах – Хүүхдийг машинд суулган авч явах, тэргэнд нь суулган түрэх, энгэртээ наан тэврэх, хүүхдийн орон дээр хэвтүүлэн бүүвэйлэх зэрэгт тэд ихэд тайвширч, таатай болдог билээ.
Тиймээс эмч мэргэжилтнүүд хүүхдийнхээ гэдсийг дүүрсэн үед эцэг, эхчүүд та бүхнийг эдгээр аргаас аль нэгийг сонгон туршаад үзэхийг зөвлөж байна.
эх сурвалж: ugluu.mn
СЭТГЭГДЭЛ БИЧИХ