“Газрын тос-2013” бага хурал болно
Уул уурхайн яам, Газрын тосны газар, ШУТИС-ийн Геологи газрын тосны сургууль хамтран энэ сарын 24-нд“Газрын тос-2013” сэдэвт олон улсын бага хурал хийхээр болжээ. Бага хуралд газрын тос, хийн салбарын эрдэмтэн мэргэжилтнүүд, менежерүүд болон энэ чиглэлээр сурч байгаа оюутнууд оролцох юм. Энэ үеэр Монгол орны газрын тосны нөөцийг зүй зохистой ашиглах, боловсруулах үйлдвэр байгуулах ажил, импортын бүтээгдэхүүний эх үүсвэрийг нэмэгдүүлэх зэрэг асуудлаар хэлэлцэх юм байна.
Д.Амар
СЭТГЭГДЭЛ БИЧИХ