АНУ-д болсон тэргэнцэртэй иргэдийн тэмцээнээс Монгол залуу алтан медаль хүртлээ

АНУ-ын Нью-Йорк хотноо болсон тэргэнцэртэй иргэдийн “New york city marthon-2014” марафонд оролцсон Пүрэвцогийн Энхманлай түрүүлж, алтан медаль хүртсэн байна.

Тэрээр нийт 42,195 км замыг 2 цаг 15 минутын хугацаанд туулснаар Монгол улсын спортын мастерын болзол хангалаа.

Олон улсын тэргэнцэртэй иргэдийн энэ удаагийн уралдаанд 36 орны 60 гаруй тамирчид оролцсон юм.

Алтан медаль хүртэж, эх орныхоо нэрийг гаргасан тамирчин П.Энхманлайгийн хувьд Хэнтий аймгийн Биндэр сумын харьяат юм.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

Засгийн газар хуралдаж байна
Уржигдар 08 цаг 24 мин