Азийн аваргаас нэг алт, хоёр хүрэл медаль хүртлээ
Азийн аварга шалгаруулах аэробикийн IV тэмцээнээс манай баг тамирчид нэг алт, хоёр хүрэл медаль хүртлээ. БНСУ-ын Ганвон хотноо энэ сарын 17-22нд болж өндөрлөсөн уг тэмцээнд манай улсаас гурван насны ангилалд 35 тамирчин оролцсон юм.
18-аас дээш насны ангилалд ШУТИС-ийн баг тамирчид алтан медаль, 12-14 насны хосын төрөлд Э.Мөнх-Оргил дасгалжуулагчтай “Лайт” клубийн тамирчид болох Д.Батмөнх, М.Бямбацэнд нар хүрэл медаль хүртсэн юм. Харин Харин “Dance” аэробикийн төрөлд ҮБТДС-ийн Э.Мөнх-Оргил дасгалжуулагчтай баг тамирчид хүрэл медалийн эзэн болжээ.
уг тэмцээн нь хоёр жил тутамд зохиогддог бөгөөд энэ удаагийн тэмцээнд БНХАУ, БНСУ, Япон, Тайланд, Хонконг, Энэтхэг, Вьетнам зэрэг 11 улсын 300 гаруй тамирчин оролцсон байна.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ