Юуг ч хэзээ ч хийхэд оройтдоггүйг баталсан хүмүүс
Нас бол зүгээр л тоо гэж ярьдаг хүмүүс олон байдаг. Түүнчлэн юуг ч хэзээ ч хийхэд оройтдоггүй гэж ч ярьцгаадаг. Харин эдгээр ярианууд үнэхээр үнэн болохыг баталсан дараах хүмүүсийг танилцуулж байна. Тэд өөрсдийн амьдралд эрс өөрчлөлт шинэчлэлтийг хийгээд зогсохгүй бусдад ч гэсэн итгэл найдвар хайрласан гайхалтай хүмүүс юм.
1. Жеффри Лайф /Jeffrey Life/
Бодибилдингийн тамирчин, нас-76
АНУ-ын Нью-Йорк хотын эмч Жеффри Лайф 60 нас хүртлээ бусад эрчүүдийн л адил илүүдэл жинтэй, чихрийн шижин болоод өөр олон өвчний улмаас зовж шаналсан нэгэн байсан бөгөөд бусдын л адил хэмнэлээр амьдардаг нэгэн байсан байна. Харин тэр нэгэн өдөр тэрээр өөрөө өрийгөө толинд хараад энэ байдлаа өөрчилж, нэгэн хэвийн амьдралдаа эргэлт хийхээр эрс шийдсэн байна. Ингээд Жеффри хамгийн анх 60 настайдаа бялдаржуулах төвийн босгоор алхаж улмаар 3 сарын дотор 25 кг жин хасаж чаджээ. Энэ үр дүнд урамшсан эмч маань бялдаржуулах төвд үргэлжлүүлэн хичээллэж үнэхээр гайхалтай үр дүнгүүдэд хүрсэн байна. Фитнессээр хичээллэсний үр дүнд түүний өвчнүүд аажмаар илааршиж, “шар айрагны” гүзээ нь алга болоод зогсохгүй бие нь илүү сайхан өв тэгш болж эхэлсэн байна. Түүнчлэн тэрээр "#fff7c1; border: 1px solid #f7e25e;">Life Plan" буюу "Амьдралын төлөвлөгөө" гэх номыг бичиж олон хүмүүст эрүүл, зөв амьдрах туршлагаасаа хуваалцсан нэгэн ажээ.
Марафоны тамирчин, нас - 74
ОХУ-ын марафоны тамирчин Андрей Чирков 52 нас хүртлээ огт гүйж үзээгүй нэгэн юм. Харин 52 настайдаа халамцуу байх үедээ Америкийн гүйлтийн тамирчин эртэй удахгүй зохион байгуулагдах гэж байсан Москвагийн марафон гүйлтийн тэмцээнд гүйхээр мөрийцсөн байна. Ингээд Андрей тус тэмцээнд гүйхээр 3 сар гаруйн хугацаанд бэлтгэл хийсэн бөгөөд тэрээр өөрийгөө 100 өдрийн дотор марафон гүйлтийн тамирчин болж чадна хэмээн боджээ. Үнэхээр ч түүний зөв байсан бөгөөд тэрээр хамгийн анхны тэмцээндээ амжилттай оролцож, амлалтаа биелүүл чаджээ. Харин дараа өдөр нь түүний биеийн байдал эрс муудсан бөгөөд түүнийг үзсэн эмч нар түүнийг яаж амьд үлдсэнийг гайхсан байна. Харин энэ тухай сонссон эр маань амьдралдаа эрс өөрчлөлт хийхээр шийдэж, өөрийн гаргасан ажилтандаа урамшин үргэлжлүүлэн гүйлтийн спортоор хичээллэж, амьдралаа өөрчилж чаджээ. Энэ цагаас хойш тэр өдөр бүр ямар ч улирал байсан хамаагүй гүйлтээр хичээллэж, хамгийн сайн гэсэн дасгалжуулагчдыг хөлслөн бэлтгэл хийдэг болжээ. Тэрээр одоогийн байдлаар 150 гаруй марафон гүйлтийн тэмцээнд оролцож 9000 гаруй км зам гүйжээ. Андрей Чирков энэ жил Гиннесийн номонд манай гарагийн бүх тивд зохиогдсон марафон гүйлтийн тэмцээнд оролцсон амжилтаараа бүртгэгдсэн байна.
Эх сурвалж: lag.mn
СЭТГЭГДЭЛ БИЧИХ