Г.Цэрэнчунт 2014 оны Дэлхийн шилдэг эрдэмтнээр шалгарлаа
Дэлхийн Шинжлэх ухааны Академи / The World Academy of Sciences / манай улсын эрдэмтэн АКАДЕМИЧ, ДОКТОР, ПРОФЕССОР ГАНСҮХИЙН ЦЭРЭНЧУНТЫГ 2014 ОНЫ ДЭЛХИЙН ШИЛДЭГ ЭРДЭМТНЭЭР ШАЛГАРУУЛЛАА.
ДЭЛХИЙН болон АНУ-ЫН ШИНЖЛЭХ УХААНЫ АКАДЕМИЙН ЖИНХЭНЭ ГИШҮҮН, АКАДЕМИЧ, АНАГААХ УХААНЫ ДОКТОР, ПРОФЕССОР ГАНСҮХИЙН ЦЭРЭНЧУНТЫН ТАНИЛЦУУЛГА
Овог нэр: Гансүхийн Цэрэнчунт Төрсөн он: 1977 Төрсөн газар: Дундговь аймгийн Мандалговь хот Гэр бүлийн байдал: Гэрлэсэн. Эхнэр, 2 хүүхэдтэй
Боловсрол: 1999 онд Монгол улсын Удирдлагын Академи 2000 онд Монгол улсын Анагаах ухааны их сургууль 2000-2001 онд Монгол улсын Анагаах ухааны их сургуулийн магистрантур 2001-2006 онд ХБНГУ-ын Берлин хотын Гумболдт, Фрии их сургуулиудын докторантур 2009 онд ХБНГУ- ын Гумболдтын их сургуульд Докторын дараах сургалт 2010 онд Дэд профессор цол хүртсэн 2010 онд Австри улсын Венийн анагаах ухааны их сургуульд зочин профессор 2011- 2012 онд ХБНГУ- ын Гумболдтын их сургуульд зочин профессор 2011 онд АНУ- ын Шинжлэх ухааны академийн гишүүн, академич цол хүртсэн (New York) 2012 онд Профессор цол хүртсэн 2012 онд Дэлхийн Шинжлэх ухааны академийн гишүүн, академич цол хүртсэн (WASET)
2013 онд ХБНГУ- ын Гумболдтын их сургуульд зочин профессор 2014 онд Австри улсын Венийн анагаах ухааны их сургуульд зочин профессор
Ажил эрхэлсэн байдал:
2000-2001 онд Анагаах ухааны их сургуульд багш
2001-2006 онуудад Германы Гумболдтын их сургуульд эмч, эрдэм
шинжилгээний ажилтан, төслийн удирдагч
2006-2007 онд Эрүүл мэндийн шинжлэх ухааны их сургуульд багшаар тус тус
ажиллаж байсан ба
2007 оноос Анагаах ухааны хүрээлэнд судлаач,Төслийн удирдагч, Шинжлэх ухаан технологийн " ОЮУН ОНОШ " - Төвийн ерөнхий захирал
2009 оноос Монголын анагаах ухааны холбооны Ерөнхийлөгчөөр тус тус ажиллаж байна.
Амжилт, шагнал:
1998 онд Монгол Улсын Шилдгийн шилдэг оюутнаар шалгарсан
1999 онд Дундговь аймгийн Тэргүүний ажилтан цол тэмдгээр шагнагдсан
2006 онд Дундговь аймгийн „Онцгойлох хүн “-р тодорсон
2006 онд Монгол Улсын Шилдэг эрдэмтнээр шалгарсан
2008 онд Монгол Улсын Ерөнхийлөгчийн нэрэмжит Шилдэг эрдэмтэн
шагнал
2009 онд Эрүүлийг хамгаалахын Тэргүүний ажилтан цол тэмдэг
2011 онд Шинжлэх ухааны Тэргүүний ажилтан цол тэмдгээр шагнагдсан
2012 онд Монгол улсын Шинжлэх ухааны салбарын Оны шилдэг бүтээлийн эзнээр шалгарч, шагнагдсан.
Гишүүнчлэл:
- Дэлхийн Шинжлэх ухааны академийн гишүүн
- АНУ- ын Шинжлэх ухааны академийн гишүүн (Нью-Йорк)
- Германы нейрорадиологийн нийгэмлэгийн жинхэнэ гишүүн
- Германы нейропатологи-нейроанатомийн нийгэмлэгийн жинхэнэ гишүүн
- Монголын нейрорадиологийн нийгэмлэгийн ерөнхий нарийн бичгийн дарга
- Монголын допплерографийн эмч нарын нийгэмлэгийн нарийн бичгийн дарга
- Монголын анагаах ухааны холбооны Ерөнхийлөгч
АКАДЕМИЧ, ДОКТОР, ПРОФЕССОР Г. ЦЭРЭНЧУНТЫН ЦУВРАЛ ГОЛ БҮТЭЭЛҮҮДИЙН ҮНДСЭН АГУУЛГА:
Профессор Г. Цэрэнчунт нь иммуногистохими, молекул биологийн орчин үеийн судалгаа, шинжилгээний шинэ арга дээр суурилан, хавдрыг үүсгэх шалтгаан, мөн чанараас нь эхлэн оношлогоо, эмчилгээний асуудлуудыг цогцоор шийдвэрлэхийн тулд, өмнө нь хийгдэж байгаагүй шинэ судалгаа шинжилгээний ажлуудыг Европын Холбооны Улсад сүүлийн 10 гаруй жил ажиллаж хийсэн ба эдгээр нь хавдар судлалын оношлогоо, эмчилгээнд чухал үр дүнгээ өгсөн.
Профессор Г. Цэрэнчунт нь ХБНГУ, АНУ, Польш, Канад, Англи, Грек ба ОХУ зэрэг улсуудын Clinical Cancer Research, Journal of clinical pathology, British Journal of Cancer, Folia Histochemica et Cytobiologica, Virchows Arch, Pathology Research and Practice, Anticancer Research, Journal of Orthopedic Research, Histopathology, Pathology & Oncology Research, Oncology reports, Senologie-Zeitschrift fuer Mammadiagnostik und-therapie, Siberian Journal of Medicine, Journal of Histochemistry & Cytochemistry болон Breast Cancer Online зэрэг олон улсын олон нийтийн хяналттай, IF- өндөртэй сэтгүүлүүдэд бүтээлүүдээ нийтлүүлсэн
билээ.
Дээрхи судалгаа, шинжилгээний бүтээлүүдийнх нь талаарх дэлгэрэнгүй мэдээллүүдийг интернэтээс харж болно ( www.pubmed.com, http://scholar.google.de/, ба http://lib.bioinfo.pl/auth:Gansukh,Tserenchunt зэрэг ).
Уг цогц судалгааны үр дүнд:
-Хавдрыг эсийн, молекулын түвшинд бүрэлдэж буй үед нь бүрэн дүүрэн оношлож чадсанаар хавдрыг төгс эмчлэх бололцоог бий болгож байна. Улмаар, хавдрыг нарийн оношлох маркерууд болон эмчлэх эмийн бодисуудыг нээж тогтоосноос гадна, хавдрын төрөл, хэлбэр ба үе шатаас хамааран, эмчилгээний аргыг сонгох стандартыг боловсруулж, өндөр хөгжилтэй орнуудын анагаах ухааны практикт нэвтрүүлсэн.
Профессор Г. Цэрэнчунтын зөвхөн сүүлийн 8-н жилд олон улсын олон нийтийн хяналттай, IF - өндөртэй шинжлэх ухааны сэтгүүлүүдэд нийтлэгдсэн бүтээлүүдээс нь гадаадын 7000 гаруй судлаачид 500 орчим бүтээлдээ ишлэл авсан байдаг. Доорхи мэдээлэл, хүснэгтээс харж болно. Албан ёсны хуудаснаас татаж авав.
Эх сурвалж: zaluu.com
СЭТГЭГДЭЛ БИЧИХ