Улс тунхагласны 90 жилийн ойн баяраар аварга С.Мөнхбат түрүүллээ
Улс тунхагласны болон Анхдугаар Үндсэн хууль батлагдсаны 90 жилийн ойд зориудсан хүчит бөхийн барилдаан өчигдөр боллоо.
Улс, аймгийн цолтой 256 бөх барилдсанаас Увс аймгийн харьяат аварга С.Мөнхбат түрүүлж, Ховд аймгийн харьяат Улсын начин Б.Пүрэвсайхан үзүүрлэлээ.
Ид хаваа гайхуулж, их шөвөгт Сэлэнгэ аймгийн Орхонтуул сумын харьяат улсын харцага Т.Өсөх-Ирээдүй, Булган аймгийн Бүрэгхангай сумын харьяат, улсын заан Д.Баасандорж нар үлдсэн юм.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ