Дэлхийн мисс тэмцээний эргэн тойронд
Дэлхийн миссийн тэмцээн 63 жилийн дараа Лондон хотноо эргэн ирлээ. 2014 оны тэмцээн энэ сарын 20-нд эхэлж, ирэх арванхоёрдугаар сарын 14-нд дүнгээ гаргана. Дэлхийн өнцөг булан бүрээс ирсэн сайхан бүсгүйчүүд гурван долоо хоног гаруй өрсөлдөх юм. Гоо бүсгүйчүүд үндэсний бүжгээ бүжиглэж, авъяас чадвараа гайхуулахын зэрэгцээ аэробик гимнастик үзүүлбэр үзүүлэх ажээ.
Эхний өдөр миссүүд Лондон хотноо хүрэлцэн ирдлээ. Энэтхэг, Гүрж, Турк, СловякГаити, Венесуэл
Хүрэлцэн ирсэн хоёр дахь өдрөө өрсөлдөгчид хувийн танилцуулгаа дэлгэж, авъяасаа үзүүлэв.
Нидерландын мисс үндэсний бэлгэдэл хун шувууг илэрхийлсэн цэнхэр даашинз өмсөж, гимнастикийн үзүүлбэрээ сонирхуулжээ.
Өмнөд Африк
Канад
Болив
Киргизстан
Тэмцээний гурав дахь өдөр шүүгчдэд танилцуулсан урлаг, спортын үзүүлбэр
Америкийн мисс
Болив
Өмнөд Судан
Польш
Финланд
Миссүүд бусдын гарт амиа алдсан Гондурасын сайхан бүсгүй Мариа Хосегийн төлөө залбирал үйлдэв.
Энэ бол тэмцээний дөрөв дэхь өдөр байлаа. Бүсгүйчүүд Бурханы Мариа Хосегийн дурсгалыг хүндэтгэсний дараа номлол сонсч байна.
Дэлхийн миссээр шалгарсан азтай бүсгүй бүх нийтийн төлөө сайн үйлс хийж, шагналын санг олон сая доллар болгон арвижуулдаг заншилтай билээ. Тэд "Гоо сайхан зорилготой байдаг" гэсэн уриан доор нэгдэж байна. Харин Монголын мисс Т.Батцэцэгийн танилцуулгад дараах зургуудыг нийтэлжээ.
Т.Батцэцэг нь Дархан хотод төрж өссөн. "Шилмэл загвар" ордны загвар өмсөгчөөр ажилладаг. Бүжиг, сагсан бөмбөгт дуртай тэрээр үндэснийхээ цагаан идээг хэрэглэж, эрүүл хооллох дуртай. Тэрээр онлайнаар явуулсан санал асуулгаар тэргүүн байрыг эзэлсэн юм. Дэлхийд Монголын нэрийг дуурсгах Батцэцэгээ дэмжицгээе.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ