Монгол зураач дэлхийн нүдийг бүлтийлгэв
#141823; font-size: 14px; font-family: Helvetica, Arial, 'lucida grande', tahoma, verdana, arial, sans-serif;" align="justify">Монгол Улсын иргэн Чоймболын Ганбаатар АНУ-ын Невада мужийн Рено хотод 2014 оны 11 сарын 16-наас21-ний хооронд болсон Олон Улсын Шог зураачдын Нийгэмлэг /ISCA- International Society of Caricature Artists/-ийн чуулганд оролцон, дэлхийн өнцөг булан бүрээс ирсэн 250-иад зураачдаас авьяас, бүтээлээрээ онцгойрон:
#141823; font-size: 14px; font-family: Helvetica, Arial, 'lucida grande', tahoma, verdana, arial, sans-serif;" align="justify">1. Оны Шилдэг Шог Зураач IV байр - Caricaturist of the Year 4th Place
2. Гайхалтай Хэтрүүлэгтэй Хэв маяг - Outstanding Exaggerated Style
3. Гайхалтай Өнгөний Гүйцэтгэл - Outstanding Color Technique
4. Исмайл Ролданы нэрэмжит "Шинэ Цэрэг" Шагнал
The Ismael Roldan Award - Rookie of the Year
5. Себасчиан Крүгэрийн нэрэмжит Хүндэт Зочин Шагнал
Guest of Honor The Sebastian Kruger Award зэргийг хүртэн, нийт оролцогчдоос хамгийн олон буюу 5-ийн 5-н төрлийн шагналын эзэн болж, Монгол Улсынхаа нэрийг өндөрт өргөж, монгол зураачийн авьяас билгийг дэлхийд гайхууллаа!
Зураач Чоймболын Ганбаатар
1967 онд Дорнод аймагт төрсөн, Сүхбаатар аймгийн уугуул.
1987 онд Дүрслэх Урлагийн Дунд Сургууль, 2012 онд СУИС-ийг тус тус төгссөн, мэргэжлийн зураач тэрээр уг наадамд зурахдаа усан будагаар дагнан ажиллажээ. Зураач маань гэр бүлийнхээ хамтаар Америкийн хотуудаар аялангаа ирэх 12 сард Дэнвэр хотноо зураач Мижидийн Цогтсайхантай хамтарсан, ирэх оны 3 сард бие даасан үзэсгэлэнгээ гаргахаар төлөвлөж байгаа юм байна. Цаашдаа олон авьяаслаг зураачид энэ томоохон арга хэмжээнд оролцож, авьяас чадлаа гайхуулах болтугай!
Авьяаслаг зураачдаа уран бүтээлийн улам өндөр амжилтыг хүсч, ирэх жил тус наадмын дээд шагнал
"Golden Nosey" буюу "Алтан Хамар" цомын эзэн болохыг ерөөе!
Шуурхай мэдээ бэлтгэсэн:
Л.Мөнхтөр
СЭТГЭГДЭЛ БИЧИХ