Ч.Мөнгөндалай 800 км илүү зам туулжээ

Хөгжлийн бэрхшээлтэй ч өөрийн хүсэл сонирхолоо даган одоогоос дөрвөн сар гаруйн өмнө дугуйгаар аялалд гарсан Ч.Мөнгөндалай өнөөдөр нийслэлдээ хүрэлцэн ирлээ. Түүнийг төрийн тусгай хамгаалалтынхан угтаж авлаа.

Ч.Мөнгөндалай нь Төв, Өвөрхангай, Баянхонгор, Говь-Алтай, Завхан, Ховд, Увс, Баян-Өлгий, Хөвсгөл, Архангай, Орхон, Дархан, Сэлэнгэ гэсэн маршрутаар 6300 км замыг ганцаараа дугуйгаар туулсан юм. Тэрээр анх 5500 км замыг туулна хэмээн төлөвлөж байсан хэдий ч ийнхүү нэмэгдсэн байна. Түүний аялалыг Монголын залуучуудын холбоо, Монголын спортын сэтгүүлчдийн холбооныхон дэмжин ажиллажээ.

Ч.Мөнгөндалайг тухайн аймаг, сумдын удирдлагууд, залуучуудын холбоод хүлээн авч, хооллож, амрааж, тусалж байсан тухай тэрээр цаг тухай бүрт нь фэйсбүүк хуудсаараа мэдээлэн, талархаж явсан юм.

Дугуйчин маань цаашид хил давах хүсэлтэй байгаа ажээ.

Н.Цэнгэл

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

Засгийн газар хуралдаж байна
Уржигдар 08 цаг 24 мин