Өнөөдөр төрсөн алдартнууд
Өнөөдөр арваннэгдүгээр сарын 24. Энэ өдөр төрсөн дэлхийн алдартай, түүхэнд нэрээ дуурсгасан бичигдсэн хүмүүсийн талаарх мэдээллийг хүргэе.
Шведын хаан Карл XI. Шведын хаан байсан Карл XI 1655 оны энэ өдөр Шведын Стокгольм хотноо мэндэлжээ. Хүүхэд байхдаа хаан ширээнд өргөмжлөгдөн 10 гаруй жил улс орноо удирдсан. Францын XIV Людовиктэй холбоотон болж байснаар нь түүнийг онцолдог. Тэрбээр 42 настайдаа таалал төгсчээ.
АНУ-ын 12 дахь Ерөнхийлөгч Захари Тейлор 1784 оны энэ өдөр мэндэлжээ. Түүнийг Мексикийн дайнд гарамгай гавьяа байгуулсан цэргийн баатар хэмээн өргөмжилдөг.
Henri de Toulouse-Lautrec. Францын алдарт зураач. Тэрбээр 1864 оны энэ өдөр мэндэлжээ. Тэрээр нийгмийн эмзэг сэдвүүдийг хөндөн харуулсан постер зургуудаараа алдартай. “At the Moulin Rouge” болон “The Streetwalker” бүтээлүүд нь хамгийн их нэр хүндийг авчирсан. Тун ядуу амьдарч, амьддаа алдар нэрийг олж чадалгүй 37 хон настайдаа нас баржээ.
Анна Луиза Стронг. 20 дугаар зууны Америкийн хамгийн алдартай сэтгүүлчдийн нэг тэрээр 1885 оны энэ өдөр мэндэлжээ. Тэрээр дэлхийн улс төрийн үйл явдал өрнөсөн халуун цэгүүдэд очин сурвалжлага мэдээлэл бэлтгэж байсан алдартай сэтгүүлч гэдгээрээ түүхэнд тэмдэглэгдэн үлджээ.
Дэйл Карнеги. Өөрийгөө хөгжүүлэх, бусадтай хэрхэн зөв харилцах зэрэг олон гайхалтай номыг зохиосон тэрээр 1888 оны энэ өдөр мэндэлжээ. Бусадтай харилцах харилцаагаа зөвөөр өөрчилснөөр амжилт олох тухай олон сургалт, лекцүүдийг зохион байгуулж, тухайн үеийнхээ шинийг санаачлагчдын нэг байв.
“Азтай” Лучано. Орчин цагийн зохион байгуулалттай гэмт хэргийн загалмайлсан эцэг гэгддэг Италид төрсөн Америк дээрэмчин. Тэрээр 1897 оны энэ өдөр Италийн Сицильд мэндэлжээ. Тэрээр Нью-Йорк хотыг гэмт хэргийн таван бүлэглэлд хуваан эзэмшүүлж, өөрөө “Женовезе” нэртэй бүлэглэлийг нь толгойлж байжээ. Түүний амьдралаар сэдэвлэн хийсэн Холливудын хэд хэдэн кино байдаг.
Тедди Уилсон. Жазз хөгжмийн олон гайхалтай бүтээлээрээ алдашрсан төгөлдөр хуурч Тедди Уилсон 1912 оны энэ өдөр Техаст мэндэлжээ. Тухайн цаг үеийнхээ хамгийн алдартай төгөлдөр хуурч байсан байна.
Перси Саттон. Хүний эрхийн төлөө идэвхитэй тэмцэгч, Африк гаралтай америк хуульч. Тэрбээр 1920 оны энэ өдөр Техаст мэндэлжээ. Арьс өнгөөр ялгаварлан гадуурхалтын эсрэг маш олон хэрэг дээр ажиллаж байсан ба 1950-1960 оны үед хамгийн алдартай байсан хуульч.
Тед Банди. 20 дугаар зууны хамгийн зартай гэмт хэрэгтэн. Тэрээр 1946 оны энэ өдөр төржээ. 36 эмэгтэйг хүчирхийлж, амь насыг нь хөнөөсөн цуврал гэмт хэргийг үйлдсэн түүнийг 1989 онд цахилгаан сандалд суулган цаазаар авсан байна.
Кэтрин Хейгл. Холливудын жүжигчин. Эмми авардсын шагналт жүжигчин бүсгүй 1978 оны энэ өдөр мэндэлжээ. Тэрээр телевикийн олон ангит кинонуудад тоглож, олны танил болсон.
эх сурвалж: news.mn
СЭТГЭГДЭЛ БИЧИХ