Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж бөхчүүдэд шагнал гардуулав
Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж өчигдөр Эзэн Чингис хааны мэндэлсний 852 жилийн ой, Монгол бахархлын өдөрт зориулсан хүчит 128 бөхийн барилдааныг үзэж сонирхов.
Уг барилдаанд Увс аймгийн Улаангом сумын харьяат, БХИС, “Гарьд зам” компанийн бөх Монгол Улсын харцага Ө.Бат-Орших түрүүлж, Увс аймгийн Баруунтуруун сумын харьяат, “Хилчин” спорт хороо, “Увс нуур” дэвжээний бөх Монгол Улсын аварга С.Мөнхбат үзүүрлэлээ.
Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж хүчит 128 бөхийн барилдаанд түрүүлж үзүүрлэсэн бөхчүүдэд болон их шөвөгт шалгарч барилдсанМонгол Улсын гарьд Б.Гончигдамба, Монгол Улсын харцага Ц.Содномдорж нарт “Монгол бахархал” өргөмжлөл, шагнал гардуулав.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ