Заанаар гишгүүлж, алгадуулж, могойнд ороолгодог 10 солиотой массаж

Дэлхийн улс орнуудын хамгийн этгээд массажны үйлчилгээнүүдийг танилцуулж байна.

1.Могойн массаж

Филиппиний Себу хотын амьтны хүрээлэнд ирсэн жуулчид өөрсдөө хүсвэл өдөрт хоёр удаа могойгоор массаж хийлгүүлэх боломжтой. Гэхдээ 250 кг жинтэй аварга могойгоор биеэ ороолгоод хулсан орон дээр хэвтэх зоригтой хүн цөөн ажээ. Аварга могойгоор массаж хийхийн өмнө 10 тахианы мах идүүлж цатгахгүй бол хүн рүү дайрч мэднэ. Могойн гүрвэлзэх хөдөлгөөнөөр таныг 10-15 минут ирвэгнүүлэхэд дотрын өвчинд тустайгаас гадна тайвшруулах үйлчилгээтэй.

2.Кактус массаж

Өргөст кактус цэцгээр хатгаж массаж хийхэд гэмтэж бэртэнэ гэж та бодож байгаа байх. Гэвч Мексикийн Пунта Мита хэмээх жилийн дөрвөн жилийн турш ажилладаг амралт сувиллын газар кактусаар таныг өвтгөхгүйгээр массаж хийж арьсыг чийгшүүлдэг. Дулаан орны кактусаар энэ үйлчилгээг хийлгэхэд 250 долларын үнэтэй байдаг.

3.Гижигддэг массаж

Испанийн Мадрид хотын спа салон үйлчлүүлэгчдээ гижигдэж, стрессийг нь тайлах үйлчилгээ үзүүлдэг байна. Тэдний хөлийн ул, сугыг гижигдэхэд тайвширч амардаг гэнэ. Хачирхалтай нь, харанхуй өрөөнд тайвшруулах хөгжимтэй үйлчилдэг нь хүмүүст ихэд таалагддаг байна. Энд 30 минут амрахад 35 долларын хөлс төлнө.

4.Махны хутгатай массаж

Тайванийн махны хутгаар хийдэг массажыг тун зоригтой хүн хийлгүүлдэг. Хятадын 2000 жилийн түүхтэй энэ арга нь хүний биеийн энергийг хадгалах, цусны урсгалыг нэмэгдүүлэх, хорт бодисыг гадагшлуулах үйлчилгээтэй. Ийм массаж хийлгүүлж буй хүн огцом хөдөлж болдоггүй бөгөөд 10 минутын 3,30 долларын хөлстэй юм байна.

5.Заан массаж

Таны цээжин биен дээр заан гишгэж байна гэж төсөөлж байгаагүй л биз дээ. Тэгвэл 3 тонн жинтэй зааныг номхотгон сургаж, массаж хийлгэдэг уламжлал Тайландын Чиан Майн жуулчны цэнгэлдэхэд тогтоод удаж байна. Гэхдээ сайн дураараа зааны хөл доор хэвтэх зоригтон цөөн юм.

6.Гондол завин массаж

Италийн Венец хотын Касанова амралтын газар адал явдал хайгчдад зориулан гондол завин массажийг санал болгож байна. Жуулчид энд завин дээр зугаалангаа арьсаа цэвэрлүүлж, нарны хэт ягаан туяанаас хамгаалах тусгай үйлчилгээг авах боломжтой.

7.Африкийн дун массаж

Орос, Япон, Их Британийн нүүрний цэгэн массажны уламжлал баяжин хөгжсөөр байна. Хүний нүүрэн дээр далайн жижиг дунг тавьж эмчилснээр үрчлээс, сорви, түлэнхийний толбо багасна. Мөн арьсыг тайвшруулдаг ажээ.

8.Хацар алгаддаг массаж

Хүмүүс алгадалтыг сөрөг хариу үйлдлийн илэрхийлэл гэдгийг мэднэ. Гэвч Тайландад хүний нүүр лүү алгадах нь үрчлээг арилгаж, өнгөлөг царайтай болгох төгс эмчилгээ гэж үздэг. 100 жилийн настай энэ гоо сайхны аргыг эмээ нар үр хүүхдүүддээ зааж сургасаар ирсэн байна. Мөн Сан Францискод алгаддаг массаж үйлчилгээ үзүүлдэг спа салонууд бий.

9.Өндөг ба бяцхан жаал

Хятадын Анхуй мужийн ард иргэд нярай хүүхдийн толгойг өндгөөр илж, массаж хийж өгдөг. Цагаан сарын шинийн 2-нд үсээ авахуулсан жаалууд ийм массаж хийлгэвэл аз авчирна гэдэгт Хятадууд итгэдэг байна.

10.Галт массаж

Хятадын уламжлалт анагаах ухаанд галыг эмчилгээнд түгээмэл ашигладаг. Хүмүүс галаар биеэ төөнөх юм бол ханиад, томуунаас ангижирна гэж үздэг байна. Мөн биен дээрээ архи асгуулж, галаар төөнөж жингээ хасдаг хүмүүс байдаг гэнэ.

эх сурвалж: 24 tsag.mn

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

Засгийн газар хуралдаж байна
Уржигдар 08 цаг 24 мин