Монгол бахархлын өдрийг нөхөж амрахгүй
Жил бүрийн өвлийн тэргүүн сарын шинийн нэгэнд Их эзэн Чингис хааны мэндэлсэн өдрийг “Монгол бахархлын өдөр” болгон тэмдэглэжбайхаар УИХ-аас 2012 онд хуульчилсан билээ. Энэ өдөр амралтын өдөр таарч байгаа тул иргэдийн дунд маргааш буюуДаваа гаригт нөхөн амарна гэсэн яриа гарсан юм.
Энэ талаар холбогдох албаны хүнээс тодруулахад тухайн өдөр ням гаригт тохиож байгаа учраас бүх нийтээр амрахгүй гэв.
Мөн Нийтээр тэмдэглэх баярын болон тэмдэглэлт өдрүүдийн тухай хуульд “Их Эзэн Чингис хаан мэндэлсэн билгийн тооллын өвлийн тэргүүн сарын шинийн 1-ний өдөр бүх нийтээр амарна” гэж заасан хэдий ч энэ өдөр амратын өдөр таарвал нөхөж амарна гэсэн заалт байхгүй байгаа юм.
эх сурвалж: olloo.mn
СЭТГЭГДЭЛ БИЧИХ