М.Уранцэцэг самбо бөхийн дэлхийн хошой аварга болжээ
Самбо бөхийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээн Японы Нарита хотноо үргэлжлэн явагдаж байна.Тус тэмцээнд Монгол Улсын гавьяат тамирчин М.Уранцэцэг эмэгтэйчүүдийн 48 кг-д аваргын төлөө ОХУ-ын бөхтэй барилдаж 1:1-ээр тэнцэж, хоёр торгуулиар ялсан байна.
Ингэснээрээ МУГТ М.Уранцэцэг самбо бөхийн дэлхийн хошой аварга болж байгаа юм.
Эх орныхоо нэрийг өндөрт өргөж, төрийн дууллаа эгшиглүүлэн аваргалсан Монгол Улсын гавьяат тамирчин М.Уранцэцэг баяр хүргэе.
У.Жимсээ
СЭТГЭГДЭЛ БИЧИХ