852 жилийн ой нь тохиож буй Чингис хааны тухай сонирхолтой 24 баримт
Өнөөдөр мэндэлсэн өдөр нь тохиож буй Чингис хааны тухай 24 баримтыг түүвэрлэн хүргэж байна.
1. Чингис хаан 1162 онд Хэнтий аймгийн Дэлүүн болдогт төрсөн. Түүний мэндэлсний 852 жилийн ой өнөөдөр тохиож байна.
2. Түүнийг 1206 онд Их хуралдайгаар Чингис хаанд өргөмжилсөн байдаг.
3. Чингис хаан гэдэг үгийг олон янзаар тайлбарладаг ч “далай” гэсэн утгатай гэдэгт ихэнхи судлаачид санал нийлдэг байна.
4. АНУ-ын “Вашингтон пост” сонин Чингис хааныг дэлхийн Мянганы хүнээр нэрлэсэн байдаг.
5. Чингис хааны төрж, бага насаа өнгөрөөсөн Бурхан Халдун уулыг “Үндэсний бахархалт хайрхан” хэмээн зарлаад байна.
6. Өнгөрсөн жил Венецийн олон улсын кино наадамд Филиппин улс “Чингис хаан” хэмээх киногоор оролцсон. Филиппинийн алдартай найруулагч Мануэл Кондэ энэ киног 1950 онд бүтээсэн бөгөөд Парисын кино архивт байсан эх хувийг нь филиппинчүүд хуучин кино сэргээн засварлах төслийнхөө хүрээнд Франц, Италийн мэргэжилтнүүдтэй хамтран сэргээжээ.
7. Өнгөрсөн зуунд Чингис нэртэй анхны хүүхдийг 1933 онд бүртгэсэн байна.
8. Судлаач Ц.Сувдын эрдэм шинжилгээний ажилд дүгнэснийг үзвэл 2007 он хүртэлх хугацаанд Монголд Чингис нэртэй хүн 385 байжээ. Чингис нэрийг дангаар нь өгөхөөс гадна Чингисмягмар, Чингисжав, Чингиснамжил, Оюунчингис, Шинэчингис, Наваанчингис зэрэг нийлмэл нэртнүүд олон байсан нь сонин.
9. Харин XX зууны Монголын Тэмүүжин нэртэй хүн 2208 болсон байна.
10. Ардчилсан намын нэр дэвшигч Б.Обамад мөнгө хандивласан хүмүүсийн дунд “Genghis Khan Inc.” компанийн захирал Роберт Т.Као гэдэг хүний нэр бичигдсэн байх бөгөөд тэрбээр Б.Обамагийн төлөө 2500 доллар хандивласан байна. “Genghis Holdings Inc.” “Genghis Khan USA Inc.” “Genghis Khan Freight Service Inc.” Чингисийн нэрийг янз бүрээр авсан компани ганц Америкт л 100 шахна.
11. Харин Чингисийн нэртэй хоолны газар гэвэл үй түмээрээ бий. “Genghis Grill” гэх мэтийн нэртэй хэдэн зуун салбартай “гуанз”-ны сүлжээАНУ-т олон.
12. Чингис хааны амьдралаас сэдэвлэн уран сайхны кино бүтээх санаачилгыг анх сэдэж, энэ талаар нэлээд олон бүтээл хийхээр зориглон оролдсон хүмүүс бол Америкийн кино бизнесийн хүрээнийхэн байсан юм.
13. 1950 онд Америк, Филиппиний хамтран бүтээсэн, Мануэль Конде найруулж, өөрөө гол дүрд нь тоглосон “Чингис хаан” уран сайхны кино анх дэлгэцэнд гарсан юм. Мөн 1951 онд АНУ-д найруулагч Жорж Шерман “Алтан орд” хэмээх уран сайхны киног бүтээж, Чингисийн дүрд жүжигчин Марвин Миллер тоглосон юм.
14. Монголчуудын хувьд Чингис хааны тухай бүтээсэн түүхэн киноноос хамгийн алдартай нь С.Эрдэнэ, Д.Маам, Д.Батбаяр нарын зохиолоор найруулагч Б.Балжинням бүтээж гол дүрд нь А.Энхтайван тоглосон“Мөнх тэнгэрийн хүчин доор” юм.
15. Дэлхийн улс төрийн харилцаа болон гадаад худалдааг хөгжүүлэхэд Чингис хааны босгосон Торгоны зам чухал үүрэг гүйцэтгэсэн гэж үздэг.
16. Монголд Чингис хааны академийг Н.Давааням тэргүүлдэг бөгөөд өөрийгөө Чингис хааны удмын хүн “хунтайж” хэмээн өргөмжилдөг. Тэрбээр Чингис хааны академи 150 гаруй оронд салбартай гэдэг.
17. Алдарт аялагч Марко Пологийн бичиж үлдээснээр Чингис хаан тулааны үед хортой сум өвдгөнд нь оносноос болж өөд болсон гэнэ. Харин Ромын хамба ламын элч Плано Карпини 1247 онд буцаж ирэхдээ их хааныг аянганд цохиулсан гэж хэлсэн байдаг.
18. Тэгвэл ангийн үеэр мориноосоо унаж гэмтсэний улмаас хорвоог орхисон гэдэг хувилбарыг ихэнх эрдэмтэн судлаачид албан ёсны хувилбар гэж нэрлэдэг.
19. Чингис хааны онгоныг олох судалгаанд Япон, Америк, Германы эрдэмтэд анхаарлаа хандуулдаг. Хамгийн сүүлд Альберт Лин гэгч Бурхан Халдун ууланд түүний онгон бий гэсэн таамаг дэвшүүлээд байгаа.
20. Өвөр Монголд Чингис хааны онгон гэж байдаг ч жинхэнэ онгон гэдгийг баталж чаддаггүй. Эрдэмтэд энэ газар Чингис хаан нутаг буцахдаа амраад явсан учир бэлэгшээн гэр музейг нь байгуулсан гэж үздэг.
21. Чингис хаан Бэртэ, Хулан, Есүгэн, Есүй гэсэн дөрвөн хатантай байснаас их хатан Бөртэ хамгийн алдартай нь юм.
22. 2006 онд Монголын тулгуур төр байгуулагдсаны 800 жилийн ойгоор хятад, монгол, орос, япон, АНУ-аас 50 гаруй шинжээч,судлаачид оролцсон олон улсын симпозиум зохион байгуулагдаж, Чингис хааны талаар олон санал бодол, үнэлэлт, дүгнэлт дэвшигдэж байсан бөгөөд хамгийн гол нь Чингис хааны дэлхийн түүхэнд гүйцэтгэсэн үүрэг, хувь нэмрийг анх удаа эерэгээр тэмдэглэсэн юм.
23. Чингис хаан шашин, шүтлэгт тэвчээртэй хандах, эмэгтэйчүүдийн санаа бодлоо илэрхийлэх болон бусад эрхийг хүндэтгэх суурийг тавьсан тухайн үеийнхээ дэвшилт удирдагч байлаа. Тэрээр бас бусад оронд илгээх элчийг хамгаалах дипломат ёсыг санаачлагч байлаа." Вашингтон пост" сонинд мэдээлж байгаагаар АНУ-ын нийслэлд Чингис хааны хөшөө босгох талаар яригдаж байгаа ажээ.
24. 2006 оны 10 дугаар сард Монгол улсын Ерєнхийлэгч Н.Энхбаярын санаачлагаар Монгол улсын Парламент Чингис хааны нэрийг хэрэглэхийг зохицуулах тухай хуулийн төсөл хэлэлцэж эхэлсэн нь, нэгд, Чингис хааны нэр хүндийг доромжлон гутаах зорилгоор түүний нэр, зургийг хэрэглэхийг хориглох,Чингис хааны нэрийг улс төрийн намууд, төрийн бус байгууллагад тэдний явцуу эрх ашиг, зорилгоор хэрэглүүлэхгүй байх, гуравт, монголын ард түмний түүхэн өв, уламжлалыг хамгаалах зорилготой байв. Харин бид "Чингис" хааны төрсөн өдрийн тэмдэглэдэг болоод хоёр жилийн нүүрийг үзэж байна.
24tsag.mn
СЭТГЭГДЭЛ БИЧИХ