42 жилийн турш ширэнгэн ойд нуугдаж амьдарсан аав, хүү 2-ыг олжээ

Вьетнамын иргэн 82 настай Хо Ван хүүгийнхээ хамтаар битүү ширэнгэн ойд 42 жилийн туршид хүн амьтнаас дайжин амьдарч байсныг саяхан нутгийн иргэд олсон байна. Тэрбээр одоогоос дөч гаруй жилийн өмнө Америк, Вьетнамын дайны үед эхнэр, хоёр хүүхдээ бөмбөгдөлтөнд алдсан тул амьд үлдсэн нэг настай хүүгээ аван ой руу зугтан амьдарчээ.

Өнөөдөр хүү дөч гаруй настай бөгөөд ааваасаа дутахгүй хөгшин харагдаж байсныг нутгийн иргэд дуу алдан ярьсан аж. Тэднийг орон нутгийн удирдлагууд нутагтаа авчирч, настай өвгөнд эмнэлгийн тусламж үзүүлж байгаа бөгөөд тэдний хүн амьтнаас айсан айдас одоо болтол арилахгүй байгаа гэнэ.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

Засгийн газар хуралдаж байна
Уржигдар 08 цаг 24 мин