Шинэ сумыг улсын комисс хүлээж авлаа
Хөдөөгийн хөгжил Шинэ сумаас эхэлнэ
Одоогоос хоёр жилийн өмнө хөдөөг хөгжүүлэх Шинэ сум төслийг ярьж эхлэхэд иргэд итгэх нь бүү хэл тоглоом болгоод өнгөрүүлж байсан. Тэгвэл энэ ажил өнөөдөр биеллээ олж, орчин үеийн шийдэл бүхий шинэ сумын төвийг улсын комисс хүлээж аваад байна.
Энэхүү төсөл ньсонгуулийн шоу, худал амлалт байгаагүй гэдгийг Баянхонгор аймгийн Баянлиг, Бууцагаан сумдад баригдсан энэхүү бүтээн байгуулалт харуулж байна. Нийт 11 обьект бүхий шинэ сум нь ердөө жил хагасын дотор баригдаж дууссан. Шинэ сум нь хоёр давхар 20 ортой нэгдсэн эмнэлэг, 640 хүүхдийн багтаамжтай дунд сургууль, 150 хүүхдийн цэцэрлэг, 180 хүүхдийн дотуур байр гэхчилэн нийт найман га газрыг хамарсан томоохон цогцолбор юм.
Энэхүү цогцолбор өнөөдөр бүрэн ашиглалтанд орж хүүхдүүд нь шинэ цэцэрлдэг сургуульдаа явж эхэлсэн байна. Өнөөдрийн байдлаар Банялиг сумын сургуульд 700 гаруй хүүхэд хичээллэж байгаа бол Бууцагаан сумын сургуульд 500 гаруй хүүхэд хичээллэж байх жишээний. Түүнчлэн эмнэлэг, цагдаа, дотуур байр, спорт заал, номын сан гээдбүгд ашиглалтанд орсныг Улсын комисс шалгаж хүлээж авсан юм.
Хотын хөгжил хорооноос хөдөөгийн хөгжил сумаас ...
Шинэ сумыг дагаад Улаанбаатарыг зорих их нүүдэл багасч, хот хөдөөгийн ялгаа арилан, залуучууд сум орон нутагтаа ажиллаж амьдрах ая тухтай нөхцөл бүрдэх юм. Тиймээс их дээд сургуулиа амжилттай төгссөн залуус орон нутагтаа ажиллаж, амьдрахад ямар нэгэн саад бэрхшээлгүй болж байгаа юм.
Монгол улсын 330 гаруй сумын хоёр нь хотоос дутахааргүй хөгжилтэй болсон гэхэд болно. Одоо харин ашиглалтын асуудал дээр нутгийн иргэд анхаарах хэрэгтэйг хаа хаанаа хэлж байсан юм. Орон нутгийн удирдлагуудын зүгээс шинэ сумаа тус бүрт нь хариуцах эзэнтэй болгохоор ажиллаж байгаа юм.
Баянлиг Бууцагаан сумдын хуучин захиргаа сургууль эмнэдэгийн байрыг дахин ЖДҮ эрхлэгчдэд ашиглуулж эхэлсэн байна. Бууцагаан суманд гэхэд хуучин байранд нь оёдлын цех ашиглалтанд ороод байгаа юм.
Сэтгэл зүтгэл байхад ямар ч ажлыг хийж болдог гэдгийг “Шинэ сум” төслөөс харж болох. Суманд хийгдэж байгаа гээд өнгө үзэмжгүй, чанаргүй,нүд хуурсан зүйл тэнд огт алга. Инженерийн шугам, явган хүний болон авто замууд, хөл бөмбөгийн талбай, уурын зуух, цахилгааны дэд станцууд гээд бүх зүйлийг цогцоор нь шийдэж чаджээ.
эх сурвалж: news.mn
СЭТГЭГДЭЛ БИЧИХ