Ипотекийн зээлийн эх үүсвэрийг банкуудад байршууллаа
Монголбанкнаас орон сууцны нийлүүлэлтийг дэмжих зорилгоор жилийн найман /-+ 1/ хувийн хүүтэй зээлийн эх үүсвэрт зориулж, 300 тэрбум төгрөгийг гэрээ хийсэн банкуудад 18 сарын хугацаатай байршуулжээ. Энэ ажлын хүрээнд сум, нийслэлийн алслагдсан дүүрэгт барих орон сууцны ажлыг санхүүжүүлэх тохиолдолд эх үүсвэрийн хүү жилийн 5.5 хувь болж буурах юм. Банкууд уг эх үүсвэрийг гурван сарын дотор зөвхөн орон сууцны дуусаагүй болон шинээр баригдах барилгын зээл олгоход зориулах үүрэгтэй. Банк гэрээний үүргээ хэрэгжүүлээгүй тохиолдолд Монголбанк гаргасан эх үүсвэрт торгууль ногдуулан, банкнаас эргүүлж авах юм байна.
Д.Амар
СЭТГЭГДЭЛ БИЧИХ