“Баянгол” зочид буудлын хувьцааны ханш өсөв

Монголын хөрөнгийн биржийн ээлжит арилжаанд 12 компани оролцож, 32 сая төгрөгийн гүйлгээ хийжээ. Эдгээрээс А самбарт долоон компанийн 7.7 сая төгрөгийн үнийн дүн бүхий 24.4 мянган ширхэг хувьцаа арилжаалсан байна. Харин Б самбарт таван компанийн 1006 ширхэг хувьцааг 24 .2 сая төгрөгөөр арилжаалсан. Арилжаанд оролцсон дөрвөн компанийн хувьцааны ханш өсч, тав нь буурчээ. Үүнээс “Гермес” ХК-ийн хувьцаа 13 мянга 796 ширхэг арилжаалагдсан нь хамгийн эрэлттэй байлаа. Харин “Баянгол” зочид буудлын нэг хувьцаа 49 мянган төгрөгт хүрсэн нь хамгийн өндөр ханш болов. Монголын хөрөнгийн биржээс зохион байгуулдаг Үнэт цаасны зах зээлийн анхан шатны мэдлэголгох сургалт энэ сарын 20-27-нд болох юм байна.

Д.Амар

СЭТГЭГДЭЛ БИЧИХ