"Гранд плаза" гамшгийн байдалд ороод тав хонолоо
Нийслэлийн Баруун дөрвөн замын уулзварт байрлах "Гранд плаза" төв гамшгийн байдалд ороод тав хонож байна. Зургаан давхар худалдааны төвөөс гадна 15 давхар байгууламжид нь аж ахуйн нэгж олноороо байдаг.
Гэтэл тус байгууллагынхан өнгөрөгч баасан гарагийн оройноос эхлээд цахилгаанаа тасалсан юм. Ийм олон хоног болж байхад хэзээ цахилгааны асуудлаа засч, хэвийн үйл ажиллагаатай болохоо тус газрын удирдлагууд одоо хэр нь хэлж чадахгүй байна.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ