Хананы завсар гацсан хулгайч эрийг цагдаа нар аварчээ
АНУ-ын Колорадо мужид нэгэн хулгайч хоёр өдрийн туршид дэлгүүрийн ханан дотор гацжээ. Тэрээр дэлгүүр рүү дээврээр дамжин орох гэж байгаад ийн хананы дунд гацсан аж. Дуудлагаар ирсэн цагдаа нар хоёр хананы дунд хавчигдсан 35 настай Пол Фелик гэгч этгээдийг гаргаж авахын тулд супермаркетын ханыг эвдсэн аж.
Энэ этгээд санамсаргүй тохиолдлоор дэлгүүрийн хоёр хананы дунд газардчихсан гэнэ. Хавханд орсон тэрээр аврал эрэн хашгирсан ч түүнийг хэн ч сонсоогүй байна.
Нэг хоногийн дараа л дэлгүүрийн ажилтан түүний хашгирах дууг сонссоноор цагдаа нарыг дууджээ. Хулгайч эрийг хананаас сугалж гаргах ажиллагаа хагас цаг орчим үргэлжилсэн байна.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ