Зуун мянган эртэй унтах зорилготой бүсгүй дэлхийг тойрох аялалдаа гарлаа
Польшийн Варшав хотын иргэн 21 настай оюутан бүсгүй нэг л өдөр ер бусын шийдвэр гаргаж олныг алмайруулсан байна.
Тэрбээр дэлхийг хэрэн хэсэж, 100 мянган эртэй секс хийх зорилго тавьсан талаараа "metro.us" сайтад ярилцлага өгчээ.
Аниа Лисеуэска одоогоор нэг мянга гаруй эртэй унтаж үзчихээд байгаа тухайгаа ярьсан байна. Ингээд түүнтэй хийсэн товч ярилцлагыг хүргэе.
-Та яагаад өөртөө ийм зорилт тавьсан нь сонин байна л даа?
-Би энэ төслөөрөө сексийг тойрсон янз бүрийн хорио цээртэй тэмцэх үүднээс үүнийг санаачилсан. Хэрэв би үүнийг хийж чадвал зорилгодоо хүрлээ гэсэн үг. Мөн би сексд тун дуртай нэгэн.
-Олон хүнтэй унтсаны дараа өөрт чинь юу нь сайхан байдаг вэ?
-Унтсан залуугаасаа эерэг сэтгэгдэл сонсох бүртээ би улам урам зориг орж байдаг юм. Энэ нь л надад хамгийн сайхан нь.
-Өөрөө дэлхийг аялан тойрно гэж байгаа. Ямар орон хамгийн хэцүү байх бол?
-Хүмүүс надад Ирак, Леван зэрэг лалын шашинт орноос болгоомжтой байгаарай гэж сануулж байгаа. Гэвч би зорилгоо биелүүлж чадна гэдэгтэй итгэлтэй байна.
-Ямар орон өөрийг чинь илүү таатай хүлээн авдаг вэ?
-Орон болгонд л халуухан эрчүүд байдаг. Ялангуяа Польш, Чех, Португал залуучууд илүү тачаангуй байдаг юм. Гэхдээ би хэзээ ч хийж байгаагүй гайхамшигтай групп сексийг Чех-д хийж үзсэн шүү.
-Энэ зорилгыг тань гэр бүлийнхэн болон найз нөхөд чинь хэрхэн хүлээн авч байгаа вэ?
-Хүмүүс янз бүрээр хүлээн авч байгаа. Ялангуяа сөрөг талаас нь харж байгаа хүмүүс их байна. Гэхдээ энэ надад сонин биш. Харин манай гэр бүлийнхэн үүнийг огт сонирхохгүй байгаа.
-Та үүнээс өөр юу бодож байна вэ?
-Яг одоохондоо буюу ер нь зорилгоо биелүүлтлээ өөр юу ч бодохгүй.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ