Улсын хилээр сэлбэг нэрээр татваргүй орж ирсэн машиныг, машин болгож бүртгэдэг Зам тээврийн яамныхан
Өнөөдөр Монгол Улсын гааль хүчирхэгжиж, ажлаа хууль ёсны дагуу гүйцэтгэдэг болсноор гэмт үйлдлүүдийг дориун гэгч нь илрүүлдэг болоод байгаа. Тэднийг төр, ард тvмнийхээ өмнө хvлээсэн vvргээ боломжийн хэмжээнд гvйцэтгэж байх хойгуур луйврын сэтгэхvй нь дэндvv хөгжчихсөн хэсэг бvлэг хvмvvс монголчуудын гол хэрэглээний нэг болоод байгаа автомашиныг “сэлбэг” хэмээн даруухан нэртэйгээр оруулж ирэнгvvтээ тvvнийгээ угсарч, шив шинэхэн машин болгоод зах зээлд нийлvvлсээр байна. Ингэж сэлбэгээр орж ирсэн автомашинууд гаалийн мэдээллийн санд бvртгvvлэлгvйгээр иргэдэд өндөр vнээр худалдагддаг аж.
Мэдээж vvнийг хэн нэгэн жирийн иргэн хийгээд байхгvй нь ойлгомжтой. Нөгөө л төрийн албыг бохир мөнгө болгож сурсан нөхдvvд, эрх мэдэл албан тушаалаа ашиглан нэлээн эртнээс хийсээр ирсэн нь өнөөдөр бараг л мафийн зохион байгуулалтад баргал орсон байна. Төрийн албаны дундаж тvшмэлийн суудалд хачиг шиг шигдсэн этгээдvvд их хэмжээний ашиг олохын тулд сэлбэгээр орж ирсэн машинд гэрчилгээ, улсын дугаар олгодог явдал өнөөдөр Замын цагдаагаас хальж, төрийн бусад агентлагуудад халдварлажээ.
Бид өнгөрсөн хоногуудад ЗТЯ-ны хууль бус vйлдлийг цувралаар хvргэсэн. Тэгвэл энэ удаад машины эх бие буюу “Кузов” хэрхэн яаж машин болдог, мөн Монгол Улсын гаалийн мэдээллийн санд бvртгэлгvй гэх 27 машины тухай хөндөх болно. Гаалийн мэдээллийн санд огт бvртгэлгvй автомашин орж ирсэн гэхээр олон хvн гайхах нь тодорхой. Учир нь өнөөдөр Монгол Улсын хил гаалиар бvртгэлгvй автомашин орж ирэх ямар ч боломж, бололцоогvй болсон цаг.
Тэгвэл хэсэг бvлэг нөхөд ЗТЯ-ны эрх мэдэлтнvvдтэй vгсэн хуйвалдаж сэлбэг гэх нэрээр их хэмжээний “Кузов” оруулж ирчихээд тvvнийгээ угсарч цоо шинэхэн автомашин болгосон нь өнөөдөр хуулийнхний овоо хараанд өртөж олноороо шалгагдаж эхлээд байгаа юм.
Ингээд ГЕГ-ын холбогдох хvнээс улсын хилээр бvртгэлгvй машин орж ирэх боломжтой эсэхийг асуухад “Улсын хилээр орж ирсэн бvх зvйлд гаалийн бvрдvvлэлт хийдэг дvрэм, журамтай. Vvний гадна хэн нэгэн vлдэнэ гэж байхгvй.
Тэгэх ямар ч боломжгvй. Харин Улаанбаатар, Замын-Vvдийн гаалийн сvлжээнд бvрдvvлэлт хийсэн бол харж болно. Тvvнээс бусад гаальд байгаа сvлжээг бид харах боломжгvй. Vvнийг ГЕГ-ын Хяналт бvрдvvлэлтийн хэлтэс нэгдсэн төв сvлжээг харж, хянаж байдаг юм. Тиймээс бvх сvлжээг тус газар хянана гэсэн vг.
Харин өөрийн чинь асууж байгаачлан хилийн аль нэгэн зурвас болон гаалиар хулгайн болон бvртгэлгvй машин орж ирэх боломжгvй. Өмнө нь байсан гэдгийг vгvйсгэхгvй л дээ Одоо бол тийм хууль бус зvйл байхгvй болсон. Гэхдээ дипломат болон Олон улсын байгууллагын шугамаар орж ирж байгаа аливаа нэг бараа бvтээгдэхvvнд Венийн конвенцийн дагуу бvрдvvлэлт хийдэггvй, гааль ч шалгадаггvй журамтай.
Миний олж сонссоноор саяхан манайд нэгэн төрийн байгууллагаас нэлээн хэдэн машиныг гаалийн мэдээллийн санд бvртгэлтэй эсэхийг лавлаж албан бичиг илгээсэн гэсэн. Гэтэл тэдгээр машинууд нь огт бvртгэлгvй байсан аж. Хэрвээ манай мэдээллийн санд бvртгэлгvй бол сэлбэгээр орж ирсэн болж таарч байгаа юм. Би vvнээс өөр зvйл мэдэхгvй болохоор өөр мэдээлэл алга даа” гэв.
Юутай ч бидний эрэл vнэн болохыг албаны хvн барагцаагаар нотолсон ч гэлээ бидний гарт ГЕГ-аас ЗТЯ-нд илгээсэн 03-3/3473 тоот албан бичгийн хавсралтдаа гаалийн мэдээллийн санд бvртгэлгvй гэх 27 автомашиныг баримт болгон явуулсан бичиг байгаа юм.
Тухайлбал, зарим нэг бvртгэлгvй машинаас цухас дурьдахад, “5435 ЗАН” улсын дугаартай суудлын “Kia Optima” автомашин “2850 УНА” улсын дугаартай “Daewo Matiz”, “2927 УНА” улсын дугаартай “Nyundai Accent”, “5291 БРА” улсын дугаартай “Mitsubishi Pajero”, “1133 ДАХ” улсын дугаартай “Daewo Lanoc” гэх зэрэг автомашинууд эх биеэрээ сэлбэг хэмээн гаалиар орж ирчихээд өнөөдөр бvгд тээврийн хэрэгслийн гэрчилгээтэй, улсын дугаартай явж байгаа нь ЗТЯ-ны албан тушаалтнуудын хийсэн булхай, луйвар.
Дээрх автомашиныг худалдаж авсан иргэн өөрийгөө сэлбэгээр орж ирсэн эд ангийн машин унаж байна гэдгээ огтхон ч төсөөлөхгvй бөгөөд vvний ард хэчнээн мянган хvн хохирч байгааг дээрх хэргийг хийсэн нөхдөөс өөр хэн ч мэдэхгvй. Бvр цаашилбал сэлбэгийн машиныг шинэ хэмээн мэдэхгvй авсан иргэд ослын улмаас амь насаа алдах ч эрсдэлд орж мэдэх юм.
Харин бидний бичиж буй нийтлэлийн мөрөөр олон хvн утасдаж сэлбэг нэрээр татваргvй орж ирж байгаа машиныг ЗТЯ аргалдаг хэмээн дараах мэдээллийг өгсөн юм. Өөрийнхөө нэрийг хэлэхийг хvсээгvй тэрбээр “Өнөөдөр төрийн албаныхан муу болгонтой нэр холбогддог боллоо. Гэхдээ vvнд төрд ажиллаж байгаа болгон буруутай биш шvv. Хаана хэн ямар мөнгө олох албан тушаал хашиж байна тэр л нөхдvvд өдгөө төрийн албан хаагчдын нэр хvндийг шаварт унагаж байна. Өнөөдөр улсын хилээр сэлбэг нэрээр татваргvй орж ирсэн машиныг машин болгож бvртгэлжvvлэхэд 600 мянган төгрөгийн ханштай. Энэ бол ЗТЯ-ныхны хийдэг бизнесийн ханш.
Өөрөөр хэлбэл орж ирсэн машин дээр хийдэг бичиг баримтыг нь өөрчлөх л ханш шvv дээ” гэв.
Хэдийгээр дээрх хvн бидэнтэй өөрийн биеэр ирж уулзаагvй ч гэлээ олон эх сурвалжууд хоёр жилийн өмнө сэлбэгээр орж ирсэн машиныг бvртгэлжvvлэхэд 600 мянган төгрөгийн ханштай байдаг гэж хэлж байсан юм. Хамгийн асуудалтай нь гаалийн мэдээллийн санд бvртгvvлээгvй автомашиныг тухайн иргэн гадны нэгэн улс оронд худалдлаа гэхэд контробандын хэрэгт холбогдох нь зайлшгvй.
Өөрөөр хэлбэл манай улсын нэгэн иргэн Казакстан улсад өөрийн унаж байсан автомашинаа зарах гэж байгаад тус улсын цагдаагийн байгууллагад саатуулагдаж байсан удаатай. Бvр тодруулбал, иргэн Б гэгч нь 2008 оны долоодугаар сарын 1-нд Vйлдвэр худалдааны яаманд худалдагдсан “Nissan Teаnа” маркийн авто машиныг нэгэн иргэнээс 2012 оны 12 дугаар сарын 9-нд худалдан авчээ.
Ингээд уг машинаа Казахстан улсад амьдардаг ах дvv нартаа борлуулахаар тус улсын гаалиар ороод гаалийн бvрдvvлэлт хийх гэтэл дээрх машиныг нь ямар ч гаалийн бvрдvvлэлт хийгдээгvй хэмээн улмаар тvvнийг хулгайн машин буюу контробандын хэрэгт сэжиглэн цагдан хорих дээрээ тулж байсан тvvхтэй.
Тиймээс халаасаа тvнтийлгэх гэж төрийн албанд шургалсан хэсэг нөхдийн энэхvv балгаас болж дээрх 27 машины эздийг ямар vйл явдал хvлээж байгаа бол гэдгийг хэн ч таашгvй. Хэдийгээр бид энэхvv эрэн сурвалжлах материалын араас явж байгаа ч одоохондоо дээрх гэмт хэргийг vйлдсэн гэх дарга, цэрэг, мэргэжилтнvvдийн нэр усыг нягтлан шалгасныхаа дараа олон нийтэд мэдээлэх болно.
Харин дараагийн дугаартаа энэ сvлжээ цаашаа өөр яаж, ямар сэжмээр явсан тухайг хvргэнэ.
Р.Саруул
СЭТГЭГДЭЛ БИЧИХ